Р.Нямдоржийн оронд бөхийн холбооны тэргүүнээр Л.Чинбат сонгогдлоо
2017/05/28
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хурал боллоо. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдаж буй энэ хурлаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцсэн юм байна. Ингээд хуралдааны үеэр олонхын саналаар Үндэсний Бөхийн Холбоог "Гацуурт" компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болжээ.
Тэрээр өмнө нь Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Холбооны тэргүүний сонгуульд Х.Баянмөнх, А.Сүхбат, н.Хүдэрбаатар нар өрсөлдөх байсан ч нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогдсон аж.
Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 15 жил тасралтгүй удирдсан билээ.
зочин · 2017/05/29
Хүний хийсэнд атаархаж суудаг А.Сүхбат,Баянмөнх нар бөхийн өргөөг алсдаа хувьдаа авах ганц зорилглтой байсан.Энэ Чин бат арай тавиад өгчихгүй байгаа даа.Нямдоржийн хийж бүтээсэн ажлыг монголчууд бүгдээрээ харж байгаа.1994 оноос л олноос бадар бариад л энэ байрыг босгох гэж энэ хоёр хүн зүтгэсэн шүү.Хүний хийснийг үнэлж сурах хэрэгтэй.Шунал бол цаашаа явахгүй л дээ.Сүхбат Нямдорж хоёроо
ZOCHIN · 2017/05/28
alivaad zaigaa tavij sur . nymdorj guai.
zochin · 2017/05/28
Нямдоржийн хийсэн олон жилийн ажил зүтгэлийг яаж үгүй хийхийг харах болж дээ. Монгол бөхиин хөгжил дэвшилд НЯМДОРЖ-ийн байгуулсан гавьяа маш том, Ард түмэн мэднэ. Харж л байя даа. Хэрүүл хийж хийж авчихаад дээшлүүлж чадахгүй болоод арга бараад Гачуурт Чинбаад өгч дээ.
ха · 2017/05/28
Бөхийн холбооны тэргүүн яахаараа бизнесмен хүн болдийн. Өмнөх ажлаа л хийж байвал барав. Юм юманд л хошуу дүрхийн. Дургүй хүрмээр
Түвдэн · 2017/05/28
Ene hun demii yumand tolgoigoo shurguulj dee huurhii