Хүүхдийн тэтгэлэг өгөхгүй хэмээн ажлаа хийж явсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн аминд хүрчээ
2013/12/01
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В овогтой С албан үүргээ гүйцэтгэж яваад 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бусдын гарт харамсалтайгаар амь насаа алджээ.
Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 530 тоот иргэний шийдвэр, 320 дугаартай гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5 дугаар багийн иргэн Батдорж овогтой Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Дорж овогтой Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар ажиллаж байжээ. Тодруулбал талийгаач албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэнгийн хамтаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч, төлбөр төлөгч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.
Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В овогтой С-ыг буудаж амь насыг нь хохироогоод зогсохгүй тухайн үед хамт явсан төлбөр авагч талын иргэн н.Батсайханыг буудан амь насыг нь хохироож, иргэн Батсүхийн мөрөн тус газарт нь буудаж хэргийн газраас оргон зайлсан байна.
Энэ үед хүүхдийн тэтгэлэг авах талаас таван хүн цуг явж байсан бөгөөд гурван иргэн одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хамтарсан эрлийн баг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү мэдээллийг нийгэмд сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлсэн болно.
А.Баярмаа
Зочин · 2013/12/02
sairan holiig ni huga buud
Зочин · 2013/12/02
манай гэр бүлийн хууль хэтэрхий сул.эхнэр хүүхдээ орхиод өөр хүнтэй сүүлрээд с******** өргөдөл өгөхөд шууд л эхнэр хүүхдээ охиод сүүлэрч байгаа хүний талд үйлчилсэн шийдвэр гаргахааас гадна үлдэж буй эхнэр хүүхдийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх хууль байдаггүй тул хүүхдэд амиргааны түвшингийн 50% гээд маш бага хэмжээний тэтгэмж олгогддог , энэ нь эрчүүдийн хувьд инээд хүрмээр мөнгө учир тэд с********ыг юман чинээ боддоггүй . Иймд гэр бүлийн хуулийг хатуу чанга болгох хэрэгтэй. Одоогийн хууль эхнэрүүдээ шинчилдэг дарга нарт өөрсдөд нь ашигтай хууль учир үүнийг өөрчлөх тухай саналыг их хурлын гишүүдээс гарна гэж үгүй биз иймээс ард түмэн энэ хуулийг өөрчлөх саналыг УИХ-д оруулах нь зүйтэй болов уу
Зочин · 2013/12/02
Huuhnuud ni harin hunii hani bolohgui daljignaj salchaad ****an ym neheel... zuvhun erchuud ch buruutai bish baih shuu!!!
Зочин · 2013/12/02
manai shuuhin shiidveriin guitsetge****d huniihee tuluu hir yavdag yum bol doo, harin ene guitsetgegch mundag bna bas ih haramsaltai hereg garchee, ter nuhur bol yaltchgui setgetsiin uvchtei gar bna da
Зочин · 2013/12/02
манай энэ гэр бүлийн хууль харин ч салалтыг их өөгшүүлж, эрчүүд хэтэрхий давраад байна, хүүхэд тэжээхэд хичнээн зардал ордогийг мэддэг болуу, тэрнээс гадна аавгүй эцэггүй өсөж байгаа хүүхдүүд дэндүү өрөвмөөр ганцаардаж, эцэгийн хайр халамж авч өсөхгүй буруу замаар будаа тээж байна.
Зочин · 2013/12/02
гэр бүл салалт хэрээс хэтэрч байна, ялангуяа энэ эрчүүдэд тэтгэлэг тэтгэмжийг өндөр төлүүлэх хэрэгтэй, амьдралын түвшингээс доогуур үнлээд орхидог манайх шиг тэнэг хууль байхгүй, одоо бүр тэтгэмжээ ч төлөхгүй хүний амь нас хохироох нь
Зочин · 2013/12/02
Харилцаа холбоо зохицуулах газраас гаргасан журмын дагуу уг сэтгэгдэлийг устгасан байна..