Ц.Цогзолмаа, О.Содбилэг нарын нэгийг БСШУ-ы Сайдад дэвшүүлнэ
2017/06/02
ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсантай холбоотойгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар маргааш нь хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан юм.
Мөн тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдоод байгаа. УИХ-ын дарга М.Энхболдын өгсөн үүрэг даалгаврын дагуу бол БСШУСЯ-ы ТНБДарга Б.Баярсайханыг ч огцруулах нь тодорхой.
Үүнтэй зэрэгцэн БСШУС-ын Сайд, дэд сайд, Төрийн Нарийн Бичгийн даргаар хэнийг томилох вэ? гэдэг асуулт гарч буй билээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн, НАМЭХ-ы Ерөнхийлөгч Л.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн О.Содбилэг нарын нэгийг БСШУ-ы Сайдад дэвшүүлэх ажээ.
Түүнчлэн УИХ-ын Ц.Даваасүрэн болон Л.Оюун-Эрдэнэ нарын нэр ч мөн яригдаж байгаа гэнэ.
Ч.Явуу
zochin · 2017/06/05
TSogzolmaa gishvvn ni deeree ene hvn bolchuul
Иргэн · 2017/06/03
Цогзолмаа нь хамаагүй дээрээ!
багш · 2017/06/03
юу хийсэн юм зайлаач
davaasuren · 2017/06/02
davaasuren gishyyn ene salbariig ulkhun avaad yavchin uu
davaasuren · 2017/06/02
davaasuren gishyyn ene salbariig ulkhun avaad yavchin uu
davaasuren · 2017/06/02
davaasuren gishyyn ene salbariig ulkhun avaad yavchin uu
davaasuren · 2017/06/02
davaasuren gishyyn ene salbariig ulkhun avaad yavchin uu
MAH · 2017/06/02
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
Баатар · 2017/06/02
Ж.Батсуурь сайдыг орлогч сайд болгох хэрэгтэй. Их ухамсартай соёлтой хүнлэг хүн юм байна.
zochin · 2017/06/02
Ta nar bolio oor gisuud bus hun taviach
Баатар · 2017/06/02
Цогзолмаа маш зөв сонголт.Маш цэгцтэй шударга хүн.Оюун Эрдэнэ бацаан сайд болон яагаа ч үгүй ногооноороо байгаа амьтаншдээ.Даваасүрэн шиг шударга царайлсан шуналтай хүн ховор шүү.
Telmuun · 2017/06/02
Сайдын суудлыг мөнгөөр худалдаггүй юм бол ардын хүүхэд Л.Оюун-Эрдэнийг боловсролын сайд болгочих ядаж л Харрвард төгссөн хүн ш дээ. Боловсролтой хүн болох хэрэгтэй мөнгөөр шийдэж болохгүй. Боловсролын салбараар тоголж дууслаа ш дээ
Z · 2017/06/02
DABAASUREN DEER BJ MDGUI