Ж.Батсуурь зөөлдөөд байгаа юм бол хатуу хүнийг БСШУС-ын сайд болгоё
2017/06/02
ЕБС-ийн математикийн улсын шалгалтын материал задарсан хэрэг Монгол улсын хэмжээнд анх удаа гарлаа. Энэ нь сурагчид болон тэдний эцэг эхийн эгдүүцлийг ихээхэн хүргэсэн.
Тиймээс Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 сарын 30-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлж, улмаар 5-р сарын31-нд хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 63,4 хувийн саналаар түүнийг огцруулсан юм.
Ингэснээр өнөөдөр БСШУС-ын яам албан ёсоор морь унасан толгойгүй хүн болж байна. Удахгүй морь унасан толгойгүй хүн нь бүүр морь ч үгүй болох гэж байна. Тодруулбал сайдгүй, дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдоод байгаа. Өнөө маргаашгүй БСШУСЯ-ны ТНБДарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь тодорхой болоод байна. Морь унасан толгойгүй хүн мориноосоо буух л юм бол хүн зүгээр байлгахгүй “хүйс тэмтэрдэг”. Тэгэхээр Монгол улсын боловсролын салбарт аймшиг үзэгдэл бий болох нь тодорхой боллоо. Угаасаа дампуурсан салбар толгойгүй явна гэхээр л...
Мэргэжлийн, давхар дээлгүй гэж магтаад байсан Ж.Батсуурь салбарын сайд болоод шал дордуулаад яваад өглөө. Түүнийг зөөлдөөд байсан хэмээн МАН-ынхан тавилттай жүжиг тавьж байсан. Яг үнэндээ 29-р сургуулийн асуудал яригдахад надад хамаагүй ээ, нийслэлээс наад асуудлыг чинь шийднээ гэж хээв нэг хэлж байсан хүн. Салбарын бодлогоо хариуцаж байгаа ийм хайнга мэдэгдэл хийхгүйгээр чиглэл өгөөд асуудлыг нэн даруй зохицуулах боломж Ж.Батсуурьт байгаагүй биш байсан. 29-р сургуулийн асуудалтай зэрэгцэн 116-р сургуулийн сурагчид эрхээ хамгаалуулахын төлөө эсэргүүцэл зарласан. Тэгэхэд салбарын сайд нь бас л чимээгүй байсан. Тусгай сургуулийн сурагчдад энгийн хүүхдүүдээс илүү анхаарал халамж тавьж, сурах орчныг нь бүрдүүлж өгөх ёстой атал бас л чимээгүй байсан. Хэрвээ тэдний асуудлыг шийдээд өгсөн бол сурагчид, тэдний эцэг эх цаашлаад нийгмээрээ талархах байлаа. Хэрвээ Ж.Батсуурь ажлаа мэддэг байгаад бодлогоо зөв тодорхойлоод явж байсан бол өнөөдөр шалгалтын материал задарч, өчнөөн хүүхэд дахин шалгалт өгөхгүй байсан. Эхний шалгалт дээрээ мөнчигрөөрөө олигтой авсан хүүхэд дараагийнх дээр тааруу авлаа гэж бодье. Тааруу оноо авсан бол тухайн хүүхэд хүссэн сургуульдаа орж чадахгүй, цаашлаад хувь тавилан нь өөрчлөгдөнө. Ганц сайд суудлаа өглөө гээд тухайн хүүхдийн асуудал бүрэн шийдэгдэхгүй нь тодорхой.
Толгойгүй болсон яамыг түрдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүлж байгаа. Салбарын жаргал зовлонг мэдэхгүй хүн түр орлоод ч яах билээ. Үүний оронд салбарынх нь жаргал зовлонг мэддэг, мэдээд юм хийдэг, хатуу хүнээ сайдаар томилох хэрэгтэй биз. Гол нь цаг алдалгүй түргэхэн шиг БСШУС-ын сайд, дэд сайдыг томилох шаардлагатай байна. Сайдыг “гэрлийн хурдаар” томилсон шигээ түргэн томилоод өгөөрэй, УИХ-ын гишүүд ээ. Ерөнхий сайд минь таниас л шалтгаалах ажилд цаг алдалгүй анхаарал хандуулаарай.
zochin · 2017/06/04
ok
zochin · 2017/06/04
ded said ni ANU-d elchingeer tomilogdood devshij baihad said ni shalgaltiin material zadarsan geed ogtsorch baidag TNBD-ni odoo arai suugaad uldeh yum bish bz de esvel devshih yum u oilgomjgui yum, shalgaltiin material zadarlaa gehed ug ni saidiin door zondoo alban tushaaltnuud baimaar oilgomjgui yum a
zochin · 2017/06/04
tsotsoogoo bolgoh geed ogtsruulsiin bishu nohor ni toriim omchit kompaniin zahiral bolson do ug ni
zochin · 2017/06/04
ene hunig shaltag haigaad ajilaas ni halsan ovoo yum hiih hun bsin
АРД · 2017/06/02
1 тэрбумаа өгөөгүй учир огцорсон юм байхаа. Одоо тэрбумтай ман-ын гишүүн сонгохдох байх.
Зочин · 2017/06/02
Тэр шалгалтын сэдэв задрах, энэ засгаас өмнө бугшсан бусармаг зүйлс нь энэ Батсуурийн хариуцлаггүйнх гэж үзсэн нь ямар учиртай юм бэ? Яагаад дэд сайд нь шагналын албанд томилогдож байгаа юм бол? Яг тэр огцрох болсон үндэслэлийг нь ажил үүргийн хуваар ёсоор бол хэн хариуцах ёстой болоо? Нэг л сэжигтэй санагдаж байна? Эсвэл их мөнгний сүүдэрт шударга үнэн дарагдаж буй биш бизээ?
saagi · 2017/06/02
buh surguuliin zahiral soli 84
зочиндугардорж · 2017/06/02
Баярсайхан л сайд болно гээд л гүйгээд байдгаараа сайд болно гэж байгаа байлгүй одоо БАЯРСАЙХАН ОГЦРОХ ЁСТОЙ ОГЦОР ОГЦОР ОГЦОР
зочин · 2017/06/02
Сайдыг мэдээлэлээр хангах ажил Төрийн н/б Баярсайхан гэдэг эмэгтэй хийх ёстой бусуу одоо Баярсайханыг огцруулах хэрэгтэй шүү энэ хүн энэ яаманд ажиллах эрх зүйн үндэс байхгүй гэдгийгард түмэн бид бүгд л мэдэж байгаа шүү Энэ хүн л Батсуурийг огцрох асуудлыг шиидсэн гэдгийг хүмүүст хэлэх байнаа одоо ЯАМ БҮХЛЭЭРЭЭ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ
MAH · 2017/06/02
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.