Төрийн банк нь харилцагчийн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор теллерүүдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бататгах, багаар ажиллуулах, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхээр жил бүр уламжлал болгон “ШИЛДЭГ ТЕЛЛЕР” уралдаан зохион байгуулдаг.

Энэхүү уралдаан нь 5 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил анх удаа системийн хэмжээнд буюу Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1000 теллерээс, шилдэг 114 теллер шалгарчганцаарчилсан болон багаараа бүтэн нэг сарын турш эн тэнцүүхэн өрсөлдөн, 2017.05.27-ны өдөр“Найрамдал” цогцолборт шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.

 

Шилдэг теллерүүд гүйлгээний тоо, шинээр нээсэн данс, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, тэдгээрийг борлуулах, тайлбарлах, хүү шимтгэл тооцох чадваруудаараа өрсөлдөж, “Шилдгийн шилдэг теллер”-ээр Улаанбаатар хотын“Номин” Тооцооны Төвийн теллер Э.Алтансарнай, удаах байрандХовд аймгийн Ховд салбарын Виптеллер З.Энхзаяа нар шалгарлаа.

 

Харин шилдэг багууд харилцагчтай харилцах харилцаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, програмын мэдлэг, багаар ажиллах ур чадвараараа өрсөлдөж, “Шилдэг баг”-аар Баянгол дүүргийн “Баянгол БЭСТ”, удаах байрандСүхбаатар дүүргийн “Гялалзуур тав” баг манлайлав.

 

Хөгжөөн дэмжигч хамт олны мэндчилгээний уралдаандЧингэлтэй дүүрэг, асуулт хариултын уралдаандБаянгол дүүргийн “3-р хороолол” Тооцооны Төвийн теллер Д.Очир-Эрдэнэ, “Бичил” Тооцооны Төвийн теллер Б.Жигмэд нар шалгарлаа.