Монгол улсын Засгийн газар Польшоос 50 сая хүртэлх еврогийн зээл авна
2017/06/03
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газраас тавин сая хүртэлх еврогийн зээл авахаар болжээ. Одоо нөхцөлт зээлийн хэлэлцээрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулах л үлдээд байгаа аж.
Тодруулбал, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж 50 сая (тавин сая) хүртэлх еврогийн зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгоно. Энэхүү ЗээлийгПольш Улсаас Монгол Улсад нийлүүлэх бараа, үйлчилгээний гэрээний үнийн дүнг 100 % санхүүжүүлэхэд ашиглах юм байна.
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад экспортолсон бүх бараа бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Польш Улсын Эдийн засгийн хөгжил, сангийн сайдын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөр улсад дахин экспортлохыг хориглож байгаа аж.
Тус Хэлэлцээрийн зээл нь жилийн 0.15% (тэг зууны арван таван хувь)-ийн хүүтэй байна. 3ээлийн хүүг зээлийн ашиглалт гарсан өдрөөс хойш хагас жил бүр хэсэгчлэн, жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны өдөр,10 дугаар сарын 15-ны өдрүүдэд еврогоор тооцож төлөхөөр гэрээнд тусгаад байна. Хэрвээ Монгол Улсын Засгийн газар Хэлэлцээрт товлогдсон хугацаанд аливаа төлбөрийг хийж чадаагүй тохиолдолд төлөгдөөгүй дүнд хүүгээс гадна 1.5%(нэг аравны таван хувь)-ийн торгуулийн хүү тооцогдоно. Торгуулийн хүүг төлбөр хийх өдрөөс төлбөр хийгдсэн өдрүүдэд тооцно.
надаас зээл ав · 2017/06/05
өгсөн бүх газраас зээл авч амлалтаа биелүүл
зочин · 2017/06/04
МАН нам энэ их зээл авч байж амласнаараа ахмадынхаа тэтгэвэрийг нэмэгдүүлмээр байна, тэтгэвэрт орох насыг хуучнаар нь байлгах хэрэгтэй, хүүхдийн 20-ийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй амласнаараа
Zochin · 2017/06/04
Ornii nemer.Avaad hereggyi.Hedhen ail hyvaaj avaad ard tymen orii ni tolj diilehgyi.Polishyydtai evdreltsie geegyi l um bol bolip...
Zochin · 2017/06/04
Ornii nemer.Avaad hereggyi.Hedhen ail hyvaaj avaad ard tymen orii ni tolj diilehgyi.Polishyydtai evdreltsie geegyi l um bol bolip...
Зочин · 2017/06/04
dandaa gadnaas guilga guij ur tavisan buduun gaxainuudaa bolioch!
Зочин · 2017/06/03
монголын үндсэний гэх банкууд 20 хүүтэй бидэнд өгдөг зээлийг гадаадад 0.15 хувиар авч байна гэхээр тэнд хөгжил байлгүй яахав дээ
ZOCHIN · 2017/06/03
ZAAWAL GADNII ORONOOS ZEEL AWAH HEREG BNA UU
МАН ЗҮТГЭНЭ · 2017/06/03
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.