Би 26 настай 5 настай хүүхэдтэй. Хүүхдээ 2 сартай байхад нь нөхрөөсөө салсан. Бэлгийн хавьталд оролгүй маш их уддаг. Ерөнхийдөө бол 6 жилийн хугацаанд 4-5 удаа бэлгийн хавьталд орсон. Жилдээ нэгч юмуу даа.

Ганц бие амьдрах нь элдэв стресс байхгүй амар бас гэр бүлдээ зарцуулах цагаа ажилдаа зарцуулдаг учир ажлын чадвар, үр дүнч дээшилсэн.

Харин биед маань их өөрчлөлт гарах боллоо. Энэ хугацаанд миний биений юм хэд хэдэн сараар хаагдаж аль эсвэл маш их өвдөлттэй ирдэг болсон бас миний биеийн жин огцом нэмэгдсэн, өтгөн хатна, учир нь олдохгүй нүүрээр баахан юм гарна, цагаан юм байнгын шахуу гараад байна. Энэ бүхэн секстэй холбоотой юу? Холбоотой байдаг бол яагаад?

http://www.cekc.mn