Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 11. Сумъяа гараг.  Тэргүүн дагуул одтой,Найман цагаан мэнгэтэй, харагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй 
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 19 цаг 59 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.