Боловсролын салбарыг унтуулсан Ж.Батсуурь
2017/06/05
Боловсролын салбар бол нийгмийн хамгийн том цөм. Тэр дундаа ерөнхий боловсролын сургууль бол бидний ирээдүй хойчийг бэлдэж байгаа суурь төдийгүй хамгийн их ачаалалтай ажилладаг салбар. Харин Ж.Батсуурь БСШУС-ын сайд болсон цагаас хойш багш нарын нуруу тэнийсэн гэх явган яриа бий.
Яагаад гэхээр боловсролын сайд маань шинэ сэргэг ажил сэддэггүй, ямар нэг хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулдаггүйтай холбоотой аж. Ямартай ч Ж.Батсуурийг БСШУС-ын сайд болсон цагаас хойш боловсролын салбар “унтаа” байдалд орж, зөвхөн албан тушаалын төлөөх их бага тулаан үргэлжилсэн гэхэд болно. Нөгөө талаар тус салбараас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ ч хууль бус явагдсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол” төслийг хэрэгжүүлэхэд нээлттэй тендер зарлах ёстой байсан ч Ж.Батсуурь шууд МУИС-д өгчихсөн гэх мэдээллийг хамтран ажиллагсад нь өгч байгаа юм. Тендергүйгээр өгчихсөн төслийн ар талд ихээхэн хэмжээний мөнгө, хувийн ашиг сонирхол нуугдаж байхыг ч үгүйсгэх арга алга. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар тендер, төслийн цаана сайд асны өөрийнх нь гарын хүмүүс байдаг хэмээсэн. Уг нь энэ мэт тендер зарлах, төсөл хэрэгжүүлэх ажлыг тус яамнаас гардан зохион байгуулах ёстой ч дүрэм журам зөрчин шууд л МУИС-д өгчихсөн нь цаанаа ямар нэгэн учиртай байж таарна.
БСШУС-ын сайдаар ажиллаж байсан Ж.Батсуурийг огцруулах үндэслэл нь элсэлтийн ерөнхий шалгалтын тест задарсантай холбон тайлбарлаж байгаа ч үүний ар талд маш олон алдаа дутагдал байсныг боловсролын салбарынхан үзэж байна. Алба хаагчидтайгаа зүй бус харьцахаас эхлээд олон зүйлийг дурдаж болно. Яахав, Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл гэж үзсэн. Тиймдээ ч гишүүдийн 64.3 хувийн саналаар тэрээр суудлаа өгсөн. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол Ж.Батсуурь нь үргэжлүүлэн ажилласан бол энэ салбар уналтын байдалд орох байсан гэдгийг ч давхар хэлнэ билээ.
Уг нь өнгөрөгч 2016 оны сонгуулиар мандатгүй үлдсэн Ж.Батсуурийг улстөрийн ууган хүчин өндөр итгэл хүлээлгэн БСШУС-ын сайдаар өргөмжилсөн билээ.
БАГШ НАР · 2017/06/06
НЭГ САЙД ГАРЧ ИРЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ САМАРДАГ. ХАРИН Ч ЭНЭ ХҮН ЗӨВ ЗАМ РУУ НЬ ЧИГЛҮҮЛСЭН БАЙХ ШҮҮ.

Зочин · 2017/06/05
Буухдаа хүртэл докторын хамгаалуулах зөвлөлүүдийг татан буулгаж, шинэ зөвлөлүүдийг яаран сандран баталж, самарсан байх юм энэ хүн.
Zochin · 2017/06/05
Ene huniig halah heregtei bolowsrolgui duu ni hurtel tsetserlwgiin erhlegch bolj, dunguj tugssun duu ni hurtel yamand ajillaj bn. Bas neg ah ni ih surgulin zahiral bolsn edniihees ene hun l bolowsrol ezemshsen busad ah duu nar ni nasaaraa malchin mal mallaj bsn hunuus darga bolchihsn ywna lee