Цагдаа нар хариуцлагагүй жолооч
2013/12/02
Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилгоор нэг дүгээр эгнээнд тавьсан машиныг ачдаг болоод байгаа. Тэгвэл энэ цаг үед авто зогсоолууд хичнээн эрэлттэй байгааг жолооч , машинтай хүн бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн газар л биш бол нийтийн, төрийн байгууллагын авто зогсоолд дурын иргэн машинаа тавих боломжтой. Ёстой гээд хэлчихэд ер нь буруудахгүй л байх.
Тэгвэл сүүлийн үед төрийн зарим нэг байгууллага зогсоолоо харамлан, хариуцлагагүй нэгнээ өмөөрдөг болсон бололтой юм. Тухайлбал, төр, түмэндээ үйлчлэх ёстой Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёр дугаар тасгийн цагдаа нар хариуцлагагүй зогссон мэргэжил нэгтнээ өмөөрдөг болоод удаж байна.
Тус газрын асар том зогсоолд хэний ч хөдөлгөөнд саад болохооргүй машинаа байрлуулчихаад байхад өглөө бүр хэн нэг цагдаа нь зам таглан машинаа тавина. Зам таглаад байршуулж бололгүй л яахав. Гэхдээ ганцаараа байгаа мэт, бусдыгаа бодолгүй зарим нь утасны дугаараа ч үлдээгээгүй явсан байх тохиолдол бий. За тэгээд жолоочийг нь хайхаар гарч ирэхгүй. Хэн болох нь мэдэгдэхгүй гэх асуудалд орно доо. Заримдаа зам таглаж, эсвэл хөдөлгөөн хааж зогссон машин нь хаа нэг дугаараа үлдээсэн байдаг. Тэдэн руу залгаж хэлэхэд “хуралтай байна” гэнэ. Тэгээд хэдэн цагаар алга болчихно. Уг нь хуралдаа орохоосоо өмнө эртхэн ирээд машинаа бусдад “гай” бололгүй байрлуулсан бол хэн ч тэдний хуралд садаа болохгүй дээ. Эсвэл яг хөдлөх гэж байгаа машины өмнө “гэрлийн хурдаар” давхин ирж байрлуулчаад хэлж байгаа, гэрлээрээ дохиж байгааг үл анзааран гүйгээд орчихно. Тэгж гүйж орохдоо дугаараа ч тавихгүй байхыг нь яана. Хамгийн гол нь тэрхүү хариуцлагагүй хүн нь намайг, түмнээ хамгаалах ёстой цагдаа хүн гэж байгаа. Тэгэхээр цагдаа нарын ухамсар ингэтлээ дордсон юм уу гэх харуусал өөрийн эрхгүй төрнө. Ухамсар нь дордсон гэж болохоор өөр нэг жишээг энд дурьдаж болно.
Өнөөдөр өглөө л гэхэд таны харж байгаа энэ машин цаана ньзогсоол зөндөө байхад нэгэн машины замыг таглан зогссон байна. Дугаар руу нь залгахад одоо гарлаа гээд 20 минут болчихож байгаа юм. 2хон давхар байшингаас гарахад 20 минут болж байгаагаас үзэхэд төрийн байгууллага хүнд сурталтай болсон юм уу даа гэж бодмоор... Улмаар гарч ирчихээд яахаараа цагдаагийн газрын зогсоолд чи машинаа тавьдаг юм бэ хэмээн зандрах. Энд зөвхөн цагдаагийн машин байрлуулна гэсэн тэмдэг, тэмдэглэгээ бүхий бичиг үсэг харамсалтай нь БЗД-ийн цагдаагийн газрын 2-р хэсгийн үүдэнд нэг ч байгаагүйг энд онцлох хэрэгтэй биз. Хэрвээ тийм бичиг, үсэг, тэмдэглэгээ байсан бол жирийн иргэн хүн өнөөдөр тэр хавьд машинаа байрлуулахгүй л байх.
Ер нь төр түмэнд үйлчлэх ёстой газрын үүдэнд яахаараа эгэл жирийн хүн машинаа тавьж болдоггүй хорвоо вэ? БЗД-ийн цагдаагийн 2-р хэсгийн цагдаа нар харьцаандаа үг, үйлдэлдээ анхаармаар... Нэг л их чанга дуугарсан, хөмсөг зангидсан, албадсан, “бөөн хар үүл” харьцаандаа ч анхаармаар...
Энэ бол зөвхөн нэг төрийн байгууллагын гадна болж байгаа зогсоолын маргаан. Энэ мэтээр хотын замд ганцаараа байгаа юм шиг, дугаараа ч үлдээхгүй, эсвэл зогсоолд аятайхан тавьж мэдэхгүй “хотын соёл” гээчид суралцаагүй нөхдүүд байна. Тэдгээрээс сургамж, сэрэмжлүүлэг аваасай гэсэндээ тэдгээр иргэдийн зургийг хүргэж байна.
А.Баярмаа
Зочин · 2013/12/04
yag heregtei yam bishjee. daan ch tsagdaa nar uursdiiguu il gargahdui ldee
Зочин · 2013/12/04
хотын соёл бүх хүнд хамаатай байдаг гэдгийг цагдаагийн албан хаагчид бага мэддэг бололтой.ер нь иймэрхүү бүдүүлэг занг ганцхан хөдөөнөөс хотод орж ирсэн иргэд гаргаддагүй л дээ. Иймээс Монголчууд бид цөмөөрөө бие биедээ хүндэтгэлтэй хандаж сайн энерги өгцгөөж байя л даа хүмүүс ээ
Зочин · 2013/12/04
TSAGDAA TSAGIIN NAIZ SAIN NI SARIIN NAIZ GEJ MEDEH VV.
Зочин · 2013/12/03
tsagdaa nar neeree l deerelhu bdiin shdeee
Зочин · 2013/12/03
hvnii bish mashinii zurag bhinmoo