Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Б.Найдалааг бүртгэлээ
2017/06/07
Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцлээ.
Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 3-р тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Зочин · 2017/06/07
энэ будлианы намыг хэн тоох вэ дээ