Улсын Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа “Үнэн ба зөв” нэртэй нэгэн улстөрийн намыг бүртгэж авчээ. Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл  нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзсэн л гэнэ.

Ингээд улсын бүртгэлд нийт 26 нам бүртгэгдсэн байгаа гэсэн үг.  Тус намууд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Хамгийн хачирхалтай нь энэ намын дарга нь А.Отгонбаатар гэх залуу юм байна. Энэ бол дээд сургууль төгссөн үү гүй юу л хэмжээний боловсролтой. Нэгэн төрийн бус байгууллага нээчихсэн, залууст лекц уншиж хөдөө орон нутгаар тойрч тав гурван цаас олдог. Юу ярьж, юу зааж явдаг нь бас л эргэлзээтэй. Мөн таван ханатай гэрт амьдардагаа зарлаж, гэрээсээ нэвтрүүлэг бэлтгэж цацаж харагддаг. Хамгийн гол нь бүрэн боловсорсон юм сурсан хүн хүүхэд залууст сургааль айлдмаар юм. Гэтэл бяцхан улстөржхөөс өөрийг ярьдаггүй энэ залуу ингэж болох уу. Ер нь залуус нам дагаж ам тосдоно, эсвэл нам байгуулж улстөрд орж мөнгө олно гээд ойлгочихсон байдгийн нэгэн жишээ энэ юм биш биз. Буурь суусан боловсролтой хүн нам байгуулах ёстой гэдэг зүйл хуульд байхгүй нь харамсалтай юм даа. Ядаж бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэггүй бил үү. Нам дагаж ам тосдоно гэдэг нь яльгүй өөрчлөгдөөд нам байгуулж мөнгө олно гэх болоо юм болов уу.

Г.Наран

zaluu.mn