БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатар томилогдлоо
2017/06/09
Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр түүнийг огцруулсан билээ.
Үүнтэй холбогдуулан өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнбат БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Санал хураалтад 52 гишүүн оролцож, 49 гишүүн дэмжсэнээр академич Г.Чулуунбаатар БСШУС-ын сайдаар томилогдлоо. Хуралдааны үеэр гишүүд санал хэлж, асуулт, асууж хариулт авлаа.
А.Сүхбат:Боловсролын системд өөрчлөлт хийх үү
-Ж.Батсуурь сайдын үедл боловсролын системийг өөрчлөх ажлыг эхлэх талаар ярьж байсан. энэ талаар хариулт авмаар байна.
Г.Чулуунбаатар:Боловсролын салбарт шинэчлэлт хийхийн төлөө ажиллана
- УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнээс харахад шинэчлэл хийх шаардлагатай байгаа нь харагддаг. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллана.
Д.Тэрбишдагва: Монгол Улсын үйлдвэр аж ахуйг авч явах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаараарай
-БСШУ спортын салбар л даа. Энэ их том салбар, дөрвөн салбар бий. Монгол Улсыг дэлхийд гаргах ганц зүйл нь соёл, түүх байгаа юм. үүнд анхаарч ажиллаарай. Эрдэмтэн хүн очиж байна. эрдэмтэн хүн мундаг. Гэхдээ салбар хариуцсан сайд гэдэг улстөрч, сайн менежер байх ёстой. Улаанбаатар хотын захын дүүргүүдийн ачаалал хэд дахин илүү. Тэнд ажилладаг цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, ажилчдын ачаалал их байдаг. Хэдийгээр амралт эхэлж байгаа ч ажлаа аваад сургууль, цэцэрлэгт өөрийн биеэр очоосой гэж хүсч байна. Боловсролын салбарт дутагдаж байгаа нэг зүйл нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх явдал. Монгол Улсын үйлдвэр аж ахуйг дэмжих тийм л хүмүүс хэрэгтэй байна. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллаарай. Их дээд сургуулийн холбоо, хүрээлэнгийн холбоог сайн шийдэхгүй бол болохгүй нь.
Д.Ганболд:Царцсан барилгын ажлуудыг дуусгах хэрэгтэй
-Том салбарыг авч явах сайдын хувьд хойч ирээдүй болсон сургуулийн өмнөх боловсролыг сайжруулахад анхаарч ажиллаарай. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хүмүүжил их чухал. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Мөн бага боловсролын суудал байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг яръя. Хөрөнгө мөнгө байхгүйгээс болж царцсан барилга их бий. Энэ ажлыг дуусгавал хүүхдүүд болон эцэг, эхчүүд их баярлана.
Л.Болд:Их, дээд сургуулийг хотоос гаргах том ажил бий
Нийслэл ачааллаа дийлэхээ больсон. Оюутнуудын амралт болохоор амьсгалахад чөлөөтэй болдог. Нийслэл рүүгээ хөгжсөн нь энэ цаг үеийн хамгийн буруу бодлого байгаа. Бид Багануур дүүрэгт оюутны комплекс хийх гээд мөн ч олон жил боллоо. Их, дээд сургуулийг хотоос гаргана гэхээр сургуулийн удирдлагууд хоорондоо лобби зохиочихдог. Тэгэхээр сайхан оюутны комплекс барьчихвал сургуулиуд өөрсдөө гарах гэж хичээдэг болно.
Шарков · 2017/06/11
Энэ шар чука гэгч нөхөр ёстой албан тушаал нэр хүнд авилгалын хойноос үхдэг хүндээ. Бол?овсролоор тоглох байлгүй. Яам, их дээд сургуулиудаар өөрсдийн хамаатан садан ахдүү найз нөхдөөрөө дүүргэж яамны хөрөнгөөр туйлж гарна даа, монголын боловсрол хөөрхий боллоодоо.
Зочин · 2017/06/11
За энэ морин толгойт бид хоёр ч дээ яаж баллах бол доо. Ардын намын улаан хамгаалагч хүн шү дээ
Зайлуул · 2017/06/10
Ядарсан ч амьтнаар сайд тавьж дээ. Өнөөгийн шаардлагаас үнэхээр хол хоцорсон хүн. Барууны юм огт мэдэхгүй. Хэл гэхэд л ядаж оросоор ч ярьж чаддаггүй хүн шүү дээ. Юун англи, герман, япон хэл. Залуугаасаа л хувийн сургуулийн тэнхмийн эрхлэгч энэ тэр гээд албан тушаал л хөөцөлдөж явдаг амьтан байсан. Одоо ёстой нар нь гарчээ,. Болж болж Монголд яг таарна.
Зайлуул · 2017/06/10
Ядарсан ч амьтнаар сайд тавьж дээ. Өнөөгийн шаардлагаас үнэхээр хол хоцорсон хүн. Барууны юм огт мэдэхгүй. Хэл гэхэд л ядаж оросоор ч ярьж чаддаггүй хүн шүү дээ. Юун англи, герман, япон хэл. Залуугаасаа л хувийн сургуулийн тэнхмийн эрхлэгч энэ тэр гээд албан тушаал л хөөцөлдөж явдаг амьтан байсан. Одоо ёстой нар нь гарчээ,. Болж болж Монголд яг таарна.
Зайлуул · 2017/06/10
Ядарсан ч амьтнаар сайд тавьж дээ. Өнөөгийн шаардлагаас үнэхээр хол хоцорсон хүн. Барууны юм огт мэдэхгүй. Хэл гэхэд л ядаж оросоор ч ярьж чаддаггүй хүн шүү дээ. Юун англи, герман, япон хэл. Залуугаасаа л хувийн сургуулийн тэнхмийн эрхлэгч энэ тэр гээд албан тушаал л хөөцөлдөж явдаг амьтан байсан. Одоо ёстой нар нь гарчээ,. Болж болж Монголд яг таарна.
Зочин · 2017/06/10
яачихаад байгаа юм вэ. чамаас ялгүй илүү байж мэднэ. бүү хорс.
zailuul · 2017/06/09
muu manan-g zailuulah tsag ni boljee,76-n gishuun songoogui bil uu,52 gishuun ch geh shig ajlaa tasalsan hun hariutslaga tootsogddog baihad ene gahainuud arai l davarch baigaa yum bish uu
Ээ хөөрхий дөө · 2017/06/09
Ийм хүн сайд болох гэж
Ээ хөөрхий дөө · 2017/06/09
Ийм хүн сайд болох гэж