Хаврын чуулганыг хамгийн олон тасалсан 10 гишүүнтэй танилц
2017/06/13
Хаврын чуулган 4-р сарын 5-нд нээлтээ хийв. 4-р сарын 5-наас 6-р сарын 09 ний хооронд нийтдээ 21 удаа хуралджээ. Хаврын чуулганд хамгийн их хурлаа тасалсан 10 гишүүнийг танилцуулая.
Нэгдүгээрт Дундговь аймгаас АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү хаврын чуулганы нээлтэнд гэгээн дүрээ харуулж түүнээс хойш нэг ч удаа хуралдаа суугаагүй нь ирцийн мэдээнээс нотлогдож байна. Тэрээр нийтдээ 21 удаа чуулганы нэгдсэн хуралд суухаас нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүй тасалжээ. Хаврын чуулганы нээлтээс хойш Б.Наранхүү гишүүн чуулганы танхимлуу толгойгоо ч цухуйлгаагүй алга болжээ.
Хоёрдугаарт Ажилдаа ирэхгүй таслалтаараа толгой цохиж байгаа дараагийн эрхэм бол УИХ-ын С.Жавхлан. 21 өдөр чуулганы хуралд суухаас 11 өдөр хурлаа ямар ч шалтгаангүй тасалж бусад өдөр нь өвчтэй чөлөөтэй гэсээр ажлаа цалгардуулжээ.
Гуравдугаарт Сөрөг хүчний гишүүн Б.Наранхүү, Бие даагч гишүүн С.Жавхлан нартай дөрөө харшуулан хуралдаа суухгүй тэнэдэг дараагийн гишүүн бол О.Содбилэг. Тэрээр С.Зоригийн хэрэг илрэхтэй зэрэгцээд түүний таалийгаач аавын асуудал хөндөгдөж эхэлсэн. Тэрээр энэ хаврын чуулганд 21 өдөр хуралдаа суух ёстойгоос 12 өдөр сууж есөн өдөр ямар ч шалтгаангүй хурлаа таслаад алга болжээ.
Дөрөвдүгээрт Сүхбаатар дүүргээс МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хамгийн их тасалдаг гишүүний 4-р байранд орж байна. Тэрээр ямар нэгэн давхар дээл, давхар албан тушаалгүй мөртлөө үндсэн үүргээ умартан хаврын чуулганы хуралдаанд 8 өдрийн ажлаа ямар ч шалтгаангүй тасалжээ.
Тавдугаарт Төсөв санхүүтэй холбоотой асуудал дээр ганцаараа чуулганы хуралд чанга дуугарч хувийн тоглолт хийж чаддаг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мөн л хурлаа тасалдаг гишүүдээс тавдугаар байрт бичигдэж байна. Тэрээр чуулганы хуралд 21 өдөр суух ёстойгоос 7 хоног хурлаа таслаад алга болжээ.
Зочин · 2017/06/14
Ядахнаа ажлаа хийгээд цалингаа ав л даа. Ичихгүй үндсэн ажлаа хийхгүй юугаа хийж тэнэж, унтаж ханадаггүй новшнууд вэ. Буцааж татах хыг сонгогчид санаачилбал тэд арай хөнгөн болж ажилдаа ирдэг болох вий.
Javhaa · 2017/06/13
Javhaa bolnoo uur Hun shuu
irgen · 2017/06/13
ihenh ni hereggui humuus bdag tsulluh heregtei bgaa yum daa
haha · 2017/06/13
choijoo said min sn bn dahin tatvaruudaa eronhiilogchin songuulin daraa nemeerei
zochin · 2017/06/13
Naranhuu Tsogtbaatar Su.Batbold nar barag haragddaggui sh de ih tasaldag baih ni iim humuusiig dahin songoh hereggui