Улстөрийн хаалгаар 2012 онд гэнэт орж ирсэн түүнийг нутаг нэгт Х.Баттулгын салхинд туугдаад орж ирлээ хэмээн хүмүүс ярьдаг байсан шигээ тэр өдгөө бас ирсэн шигээ гэнэт сураг тасрав. Парламентад орж ирэхэд нь “женко”-гийн нөлөөлөл байсан эсэхийг мэдэх юм алга.

Хэн нэгний нөлөө гэхээсээ илүүтэй 1999 оноос хойш “Техник Импорт” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2012 он хүртэл тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан болоод нэр дэвшүүлсэн нам нь илүү нөлөөлсөн болов уу гэж бодогддог байв.

       Яагаад гэвэл манай улстөр бол бэлгүй нэгнийг босгоороо давуулдаггүй ертөнц шүү дээ. Нуух юун. Армиас ажлынхаа гарааг эхэлж асан Д.Ганбат армийнханд баярын мэнд хүргэсэн цэрэг хувцастай зураг тавьж шуугиан дэгдээж байсан даав. Учир нь тэр зураг армид алба хааж ахуй залуу цагийнх биш. Бүр 50 насны босгоор алхасан Төрийн түшээ хүн шинэ цэргийн дүрэмт хувцас өмсөөд зураг даруулчихсан нь хүмүүсийн инээдийг барахгүй юу. Тухайн цагтаа УИХ дахь Хууль зүйн байнгын хороог тэргүүлэн ажиллахын зэрэгцээ хуралдааны үеэр өөрийнхөөрөө дайрч байгаа нь харагддаг эь мулгуйд нэгэн шиг харагдуулдаг байлаа. Энэ нь түүний мэдлэг боловсролын цар хүрээг харуулдаг гэж нэг хэсэг нь харж байхад нөгөө хэсэг нь муйхраар зүтгэдэг ч гэдэг. Аль аль нь л хүний араншинд нэвт гэрэлтэж байдаг учраас яалтай ч билээ.

       Өнгөрөгч сонгуулиар АН-аас бурхан нэрээ дэвшүүлсэн ч сөхөрч унахаар тийм нийгмийн давалгаа үүссэн байв. Д.Ганбат бүү хэл Х.Баттулгыг нь баянхонгорчууд хөөгөөд явуулсан. Д.Ганбат бол аргагүй, ёстой л усанд хаясан чулуу шиг алга болсон. “Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн хоёр сумыг загвар болгон хөгжүүлсэн, өдий төдий хөрөнгөтэй Х.Баттулгыг сонгоогүй түмэн усны сав тараасан Д.Ганбатыг юу гэж сонгохов дээ. 

үргэлжлэлийг эндээс