Хайргүй хэрнээ хамт амьдарч байгаа гэх юм
2017/06/17
Жирэмсэн болсон болохоор нөхөр маань надтай суусан. Одоо хүү маань гурван настай. Хамт амьдарч байхад төрөхөөс өмнө л намайг хайраа гэж дуудах болсон. Тэр үеэс л надад хайртай болж дээ гэж бодсон минь эндүүрэл байж.
Амьдралаа босгох гэж хэн хэн маань зүтгэж өнөөдрийг хүрсэн. Өчигдөр нэг аймшигтай хэрүүл боллоо. Яасан гэсэн нөхөр надаас нууцаар данстай болсон. Тэндээ мөнгө хийдэг юм байна. Тэр нь 10 гаруй сая төгрөг. Надад болохоор бүх орлогоо тушаалаа гэдэг нь худлаа байж. Тэгсэн би байдаг чадлаараа зүтгэж, таван төгрөг ч болсон нуудаггүй шүү дээ.
Яаж зүтгэж байгаа билээ дээ. Хүнийг ингэж хуурч болохгүй биз дээ. Ядаж 10 сая төгрөгөөр нь өрөө дараад асуудалгүй амьдарч болохоор байхад шүү. Тэрнээс нь болж хэрүүл хийлээ. Тэгсэн надад ерөөсөө ч хайргүй. Ер нь л гэнэтийн үед хэрэглэх мөнгөтэй байх ёстой гээд байх юм.
Хайргүй байсан юм бол яах гэж хайртай гэж худлаа хэлж, яах гэж миний хайран цагийг үрж байсан юм болоо. Бодохоор л гомдоод байх юм.
ЯМАР АЗГҮЙ ЭР ВЭ · 2017/06/19
Чамайг мөнгөний сонирхолтойг мэддэг болохоор л нуух мөнгөтэй байхаас өөр аргагүй байдалд орж л дээ. Чамтай суугаагүй бол өнөөдөр тэрбумтан байх байж дээ. Тэрбумтан ч байсан байж магадгүй юм байна дөө
Bi · 2017/06/17
Ene bol bh l asuudal sh dee.haana ch iim amidral bgaa.chamd bish huuheddee hairtai bolohoor amidarch bgaa sh dee.iim yum oilgohgui bna gej uu