"Монгол гэр" ЮНЕСКО-д бүртгэгдлээ
2013/12/04
Азербайжан улсын нийслэл Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан болж байгаа бөгөөд энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ. Уг хуралдаанаар өчигдөр “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдсан бол өнөөдөр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” мөн санал нэгтэйгээр батлагдлаа. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлсэн байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол үндэстэн байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн “Монгол гэр” Хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад баярласнаа төлөөлөгчдөд илэрхийллээ. Мөн тэрээр: “Бид хүн төрөлхтний өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа тод ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалан явах болно” хэмээв. Мөн энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа соелын биет бус өвийн конвенцийн хэрэгжилтэнд өндөр ач холбогдол өгч байгаагаа уламжилж ард түмнийхээ үнэт өвүүдийг хадгалж хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад ийнхүү манай улсын 6 дaхь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө нь Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй бүртгэгдсэн.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс
Ариунжаргал ... · 2015/12/23
энэ бол үнэхээр магтууштай зүйлийн нэг бол Монгол өв Монгол соёл мөнөөсөө мөн гэж хэлэх байна Та бүхэн надтай санал нэг байгаа болв уу гэж хувь хүний хувьд хэлмээр байна аа Монгол улс морьтойгоо их дэлхийг эзэлж басан бол одоо дуу хуур урлаг соёл үүх түүхээржээ ахин дэлхийд танигдар эхэлжээ тэр дундаа нүүдэлчин Монгол түмий сууц болох Монгол гэр очин цагийн хэв маятай болон дэлхийн давцан аа ахин гарч байгаа нь нэн таатай байна аа
Ариунжаргал ... · 2015/12/23
sain bana uu yunii ene uduriin mendiig hurgii mongol uv soel нэг хэсэг мартагдах дөхсөн байсан харин эргээд сэргэж байгаа нь нэн таатай байна аа Энэ их магтууштай зүйл болсон гэж үзэх байна Манай Монгол улсийн соёлийн өв дэлхийн давцанд гарч танигдана гэдэг бол үнэхээр магтууштай хэрэг гэж хувь хүний хувьд хэлмээр байна тийм дээч Монглийнхоо өв соёлийг хагалж үлдэх нь Монгол хүмүүн бүрийн ухасар хичээн зүтгэл гэж бодож явдагаа энэ түрүүнд хэлэх нь зүйтэй болвуу Могол хүн Монгол гэр тэр дундаа улам хөжингүй болж карказан гэр буюу шовгор оройэой болон гарч эх дэлхийгээ ахин тойрч эхэлээ
Зочин · 2014/01/27
saihan ger bn demjij bn
Зочин · 2014/01/27
saihan ger bn demjij bn
Зочин · 2014/01/27
saihan ger bn demjij bn