2014 онд байгууллагдсан үндэсний үйлдвэрлэгч T-KITCHEN брэндийг урлагчид  Герман, Хятад улсын орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр, олон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг Монгол залуусаас бүрдсэн хамт олон юм. Тавилга нэг бүрт  сэтгэлээ шингээж чанарын өндөр түвшинд тавилга үйлдвэрлэдэг тус хамт олон өдгөө Монголчуудын талархлыг хүлээгээд байгаа.

 

Монголчуудын үндэсний их баяр наадамыг тохиолдуулан залуу гэр бүлийг дэмжих зорилгоор тавилгаа ӨРТӨГ ҮНЭ хүртэл буулгаж худалдаалж эхэлсэн байна. Тухайлбал, 180 000 төгрөгийн үнэтэй сэтгүүлийн ширээ гэхэд 64,000₮ болж хямдарчээ.

 

Дотооддоо тавилга үйлдвэрлж, залуусыг ажилтай, орлоготой ажиллуулж байгаа үйлдвэрийг очиж сонирхоход 1000м2 орчим саруулхан талбайтай, 50 орчим сэжигнэсэн залуу хурдтай ажиллаж байгаа харагдсан.

Мөн хажууханд нь Монголын тэргүүлэгч брэндийн нэг  болох 10 жилийн түүхтэй Шилмэл буйдан байрладаг юм байна. Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн хийхдээ ямар их сэтгэл гаргаж байгааг хараад өөрийн эрхгүй үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих эх оронч үзэл минь төрсөн. Бид хамтдаа бол хүчтэй. Үндэсний үйлдвэрлэл Монгол улсын хөгжлийн үндэс суурь юм.

 

Та бүхэнд өртөг үнэ хүртэл буусан, Наадмын хямдралтай тавилгуудыг сонирхуулж байна.