С.Ганбаатар гадаадын иргэнээс хандив авсан бичлэг үнэн болох нь тогтоогдсон гэв
2017/06/23
Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Лхагвасүрэн "Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 21-ний өдөр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хууль зөрчиж байгаа асуудлаар шалгуулахаар албан тоот ирүүлсэн.
Гадаадын иргэнээс хандив авч байгаа бичлэгийг шалгасан. Шалгалтын хүрээнд нэр дэвшигч С.Ганбаатараас тайлбар авахаар Дундговь, Ховд зэрэг аймгуудад хүсэлт тавихад татгалзсан. Хандив авч байгаа бичлэг нь тавдугаар сарын 23-ний өдөр С.Ганбаатарын гэрт болсон, ямар нэг засвар эвлүүлэггүй болох нь тогтоогдсон. Мөн бичлэг дээрх С.Ганбаатарын хоолой мөн болох нь тогтоогдсон. Ингээд Баянзүрх дүүргийн Шүүхэд энэ хэргийг шийдвэрлүүлэхээр албан ёсоор шилжүүлсэн байгаа" гэлээ.
Э.Сүрэн