Та яагаад сонгууль өгөх хэрэгтэй вэ?
2017/06/23
Хэдхэн хоногийн дараа Монголд маань сонгууль болох гээд хаа сайгүй шуугиан. Энэ үед Германы улс төрийн намд ХБНГУ-д ажилласан , ажиллаж буй багахан мэдлэг, туршлагаасаа хуваалцах нь зүйтэй гэж үзлээ. Юуны өмнө иргэн та сонгуульдаа заавал оролцох хэрэгтэйг дурьдаад яагаад гэдгийг тайлбарлья.
Дэлхийн ихэнхи улсуудад зүүний гэх коммунист үзэл сурталтай буюу Монголын МАН, барууны буюу капиталист ардчилсан үзэл сурталыг баримтлагч Монголын АН шиг гол намууд засгийн эрхэнд зонхилох бөгөөд vvнээс гадна өөр үзэл суртал бүхий намууд жишээ нь либерал, ногоон, байгаль экологийн , үндэсний үзэлт нам гэх мэт намууд байдаг.
Төрийн бодлогыг зохицуулах гол байгууллага нь эдгээр НАМ буюу энэ Институт юм. Намгүйгээр төрийн бодлого, аливаа улсын эдийн засгийн зохицуулалт, гадаад дотоод бодлого, тусгаар тогтнол, хууль ёс зүйн зохицуулалт гэх мэт эдгээрийг шийдвэрлэх ямар ч боломжгүй.
Германд 1945 оноос хойшхи засгийн эрхийг барьж байгаа ЦДҮ-ЦСҮ буюу эвсэл + СПД буюу сөрөг хүчний болон бусад жижиг намуудын оролцоотойгоор улс төр явж байна гэхэд болно. Эдгээр нь улс төрийн үзэл баримтлал нь өөр ч эцсийн дүндээ Герман улсынхаа төлөө хамтран ажилласаар ирсэн юм.
Германд залуус улс төрийн идэвхи сул хэдий ч сонгуульдаа заавал оролцдог, учир нь ард түмнээс сонгогдож буй тухайн шийдвэр гаргагч, ялагч нь сонгогчдыг ТӨЛӨӨЛДӨГ-т учир байгаа юм. Нөгөө талаасаа Германд аль нэг намын хувь ХҮНИЙГ биш, үзэл баримтлалын хувьд сонголт хийдэг улс төрийн ойлголт, иргэдийн улс терийн анхан шатны боловсрол, соёл сайн төлөвшсөн байдаг. Манайд энэ тал дээр маруухан байгааг ажиглаж байна. Учир нь сонгуулийн мэдээллиийг харахад үзэл баримтлал, хийх ажил, бодлогоос илүү тулга тойрсон жижиг сажиг хэрүүл, хар ПиАр, хувь хүнруу дайрч доромжлох нь их байх юм.
Үнэндээ Еренхийлегч хэн нь ч болсон бай бүгдийг өөрчилчих байх , нураачих байх эсвэл бүүр аврах байх гэж бодож байвал худлаа шүү. Тэгвэл, парламентийн засаглалтай, зөв ардчилал хэвшсэн хөгжилтэй орнуудад Еренхийлегч билэг тэмдэгийн чанартай, тухайн улсынхаа гадаад нүүр царай, онцгой тохиолдолд хэдхээн л ажлыг хийх эрх мэдэл байдаг юм. Зөв ардчилал хэвшсэн гэдэг нь төрийн эрх баригч нар ард түмнээ хүндэтгэж, хэлсэндээ хүрч, амласанаа биелүүлдэг, харин сонгогчид ялангуяа залуучууд хийх ажлыг нь шаарддаг харилцан ил тод тайлагнан энгийн байдагт оршдог.
Тэгэхээр ардчлалын буруу хэлбэр хөгжсөн манайх шиг орны хувьд өнгөрснийг ярих, сонгогчдыг залхаах нь амжилт олохгүй. Харин тухайн нэр дэвшигч сонгогдсон тохиолдол хийх ажлуудаа товч үнэнээр илэрхийлж, эрүүлээр өрсөлдөх хэрэгтэй, нөгөө талд сонгогч хувь хүнд гэхээсээ улсынхаа нүүр царайг ямар үнэт зүйлийг баригч, төлөөллийг сонгож буйгаа өөрсдөө мэдэж шийдэх нь зөв. Хэрвээ та эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг, чөлөөт зах зээл, өрсөлдөөн гэх мэт ардчилалын үнэт зүйлийг эрхэмлэдэг бол хэнийг сонгох вэ? Хэрвээ та уламжлалт ёс, бүх нийтийн тэгш эрх ашгийн төлөөх, социализмын үнэт зүйлийг дэмждэг бол хэнийг сонгох вэ?
Хэдийгээр сонголтгүй сонгууль эсвэл бохир ардчилал нь бай, бохир коммунизм нь аль нь ч бай энэ оронд ЗАЛУУ хүн та бүхэн л оролцож байж энэ бүгдийг өөрчлөх ганц эрх 2017.06.26 энэ өдөр сонгуулийн өдөр юм шүү. Хэрвээ та сонгууль өгөхгүй бол таны нэр таны эсрэг ашиглах хэрэгсэл болно гэдгийг анхаарна уу. Үнэхээр сонгох хүн байхгүй бол очоод оролцож байгаагаа илэрхийлж 3-ланг нь дугуйлсан ч болно. Танд амжилт хүсье.
Гүнээ хүндэтгэсэн
Холбооны Бvгд Найрамдах Герман улсын ЦСҮ намын Бавари Мужийн Иргэдийн Телеелегч, намын Залуучуудын Холбооны Тойргийн Еренхийлегч Солонго Тремл