Алба, амины шаардлагаар банк хооронд гүйлгээ хийх тохиолдол байдаг. Харин ингэж гүйлгээ хийхэд гүйлгээний шимтгэлд банкнууд  300-5000 төгрөг авдаг. Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг байх магадлалтай таван банкны банк хоорондын шимтгэл бэлнээр болон интернет шилжүүлэхэд ийм байх юм.

Банкны нэр

Бэлнээр

Интернетээр

Төрийн банк

1000

300

Капитал банк

500

шимтгэлгүй

Хаан банк

300

300

Хас банк

300

300

Голомт банк

16:00 цагаас өмнө  5 000 000 дотор 2000 төгрөг

16:00 цагаас хойш  5 000 000 дотор 5000 төгрөг

300

 

Эндээс үзэхэд  банк хоорондын гүйлгээ шимтгэлгүй байх боломжтой нь харагдаж байна.  Харин  бидэнд үйлчилснийхээ төлөө Голомт банк  үнэгүй байж болох үйлчилгээг цагаар, мөнгөн дүнгээс нь хамаарч ийнхүү нэмж байгаа боловсон  дээрэм юм.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкны банк хоорондын гүйлгээний шимтгэлийг нэг ижил болгох талаар  Монгол банкан дээр яригдаж байгаа гэх. Харин  нэгдсэн үнэ барь гэж хэлэх гэхээр  байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт оролцсон болчих гээд байдаг тул хэрхэх талаар ярилцаж байгаа аж.

Уг нь Өрсөлдөөний тухайн  хуулиар ийм шударга бусаар “шулсан” үйлдлийг хориглодог. Тиймээс энэ асуудалд төв банк нь дангаараа арга хэмжээ авч чадахгүй бол  СЗХ,  Сангийн яам,  ШӨХТГ-тай хамтран араг хэмжээ авах учиртай.