Би өөрөөсөө ах хүн сонирхдог л доо
2017/06/23
Сайн байна уу. Би энхүү захидлаар дамжуулан бусад хүмүүсийн үзэл бодол, мөн зөвлөгөөг сонсох гэсэн юм. Анх удаа өөрт тохиолдсон хэнд ч хэлдэггүй нууцаа та бүхэнтэй хуваалцах гэж байна. Би ахлах ангийн охин. Ойролцоогоор жилийн өмнө. Би нэг хөвгүүнтэй уулзаж эхэлсэн юм.
Тэр их сургуулийн 1-р курс. Өмнө нь танил байсан боловч. Уулзалгүй удаж байгаад нэг өдөр санаандгүй тааралдсанаас хойш бид их дотносох болсон. Би ч түүнд удалгүй сайн боллоо.
Тэгтэл удалгүй би түүний надаас хүсэж байгаа зүйлийг ойлгосон. Тэр надтай унтахыг хүсэж байсан. Би үнэхээр ийм зүйл болж байгаад итгээгүй. Түүнийг эхлээд ингэж болохгүй ээ, би хүсэхгүй байна гэж хэлдэг байсан, харин тэр хаашдаа л ийм юм хийхээс хойш одоо дараа ялгаа байхгүй гэж хэлдэг. Түүнд би үнэхээр их сайн болж байсан. Тийм болохоор удалгүй бид түүний хүсэж байсан зүйлийг хийсэн.
Үүний даараа би өөртөө энэнээс болж дахиж хэзээ ч харамсахгүй гэж өөртөө амалсан. Ингэж болохгүй гэдгийг мэдэж байсан ч энэ нь надад маш их таашаалыг өгдөг байсан. Удалгүй би зуслан явах болж бид хөндийрч салцгаасан юм. Би энэ явдлаас хойш өөр хүнтэй унтаагүй ээ. Гол асуудал нь энэ л байна. Тэр явдлаас хойш жил өнгөрлөө. Өдөр өнгөрөх тусам дахиж тэр таашаалыг авахыг улам их хүсэх болсон. Дахиж тэгэхийн тулд яах хэрэгтэйгээ бодож өдөр болгон янзан бүрийн л юм бодох юм. Энэ мэдрэмж нь тэвчихэд улам хэцүү болж байгаа.
Би өөрөөсөө ах хүн сонирхдог л доо. Миний үеийн хөвгүүд надад найдваргүй зүгээр л нэг нусанхай хүүхдүүд шиг санагддаг. Тийм болохоор яасан дээр бол? Жилийн өмнө тэр хүнд хайртай гэдэг шалтгаанаас болж өвөрт нь ороогүй байсан бол би одоо өөрийн үеийн охид шигээ жирийн байх байсан байх даа? Миний мэдэхийн энэхүү сайт нь захидал болон сэтгэгдэл бичсэн хүнийг нууцалж өгч, хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зөвлөгөөг нь өгч чаддаг. Тийм болохоор миний захидлыг уншсан бол зөвлөгөө өгч сэтгэгдлээ бичээрэй. Би нэг бүрчлэн уншиж тунгаах болно.
cekc.mn
Зочин · 2017/06/23
hicheelee hiii