Улсын хэмжээнд сонгогчдын ирц 12.00 цагийн байдлаар 21.3 хувьд хүрчээ
2017/06/26
Сонгуулийн Eрөнхий хорооноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00 цагийн байдлаар танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд нийт 421464 сонгогч санал өгч ирц 21.3 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 178609 сонгогч буюу 19.6 хувь, орон нутагт 242855 сонгогч буюу 22.7 хувьд хүрчээ.
Улсын хэмжээнд зарим хэсгийн хорооноос ирцийн мэдээ хараахан ирээгүй байгаа аж. Гэвч өнгөрсөн жил зохион байгуулсан УИХ-ын сонгуулийн ирцтэй харьцуулахад сонгогчдын идэвх харьцангуй сул, явц удаан байгааг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн онцолж байв.
Ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл: