Хоёр дахь санал хураалт хийвэл таван тэрбум төгрөг зарцуулна
2017/06/27
Санал хураалтын дүнгээр гурван нэр дэвшигчийн аль нь ч 50+1 хувь буюу олонхийн санал авч чадахгүй бол хэрхэх вэ.
Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулах юм. Хамгийн бага санал авсан нэр дэвшигч дахин сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдана.
Хоёр дахь санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудаст үлдээж, орон даяар шинээр дахин санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй. Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш хоёр долоо хоногийн дотор явуулах юм.
Хэрэв дахин санал хураалт явуулахаар бол ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулна хэмээн СЕХ-ноос мэдээллээ.
зОЧИН · 2017/06/27
ЭНЭ УДААГИЙНХ ШИГ ХЭДЭН Ч УДАА СОНГУУЛЬ ЯВУУЛСАН ИРЦ ХҮРЭХГҮЙ БОЛ ЯАХАВ ДАХИН ДАХИН ТЭРБУМ ТӨГРӨГ УРСГААД БАЙХ УУ УЛСЫН ХЭМЖЭЭНД 66 % НЬ ОРОЛЦСОН БОЛ 33 % НЬ 50% ГЭЖ ТООЦОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ