Ерөнхийлөгчийн сонгууль 66.54 хувийн ирцтэй байлаа
2017/06/27
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт дууссан. Урьдчилсан дүн мэдээлэл эхнээсээ гарч байна. Дөнгөж сая СЕХ-ноос 22:00 цагийн байдлаар ирцийг танилцууллаа. Сонгуулийн ирц нийслэлд 67.73 хувь, орон нутагт 65.53 хувь, нийт ирц 66.54 хувь байгааг СЕХ-оос мэдээллээ. Ингээд сонгуулийн ирцийн дэлгэрэнгүйг хүргэж байна.
Ирцийг утсаар авч байгаа. Санал хураалтын дүн автоматаар онлайнаар шууд ирж байгаа.