МАХН-ыхан СЕХ-нд эмх замбараагүй байдал үүсгэж байна
2017/06/27
Дөнгөж сая сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийхэд МАХН-ын төлөөлөл яагаад сонгуулийн урьдчилсан мэдээг удаан гаргаж байна вэ хэмээн асуулт асууж байсан. Тэгвэл МАХН-ын төлөөлөл СЕХ-ны байранд дайрч орж ирэхийг завдан, нэг давхарт эмх замбараагүй байдал үүсгээд байна. МАХН-ын гишүүд сонгуулийн урьдчилсан дүнг яаралтай гаргахыг шаардаж байна. Мөн сонгууль будлиантай болжбайна хэмээн тус намын төлөөлөл хардаж байгаагаа сэтгүүлчдэд хэлж байна.
Одоогоор сонгуулийн урьдчилсан дүнг 1984 хэсгийн хороо гаргах ёстойгоос 1937 нь гаргаад байна.