Долдугаар сарын 9-нд дахин санал хураалт болно
2017/06/27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар хоёр дахь шатны санал хураалтад оролцохоор болсныг Сонгуулийн Ерөнхий хороо дөнгөж сая мэдээллээ.
Улмаар өнөөдрийн хуралдаанаараа дахин санал хураалтыг ирэх сарын есны өдөр буюу 7 дугаар сарын 9-нд, гадаадад амьдарч байгаа монголчуудын саналыг ирэх сарын 4-ны өдөр авахаар төлөвлөсөн байна. Мөн саналын хуудасны загвар, тоо, нэгдсэн дугаарыг батлаж, өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажил эхэлснийг дуулгалаа.
Дахин санал хураалтад 7,2 тэрбум төгрөгийн зардал гаргах аж.