Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан МАХН-ынханд хариуцлага тооцох уу
2017/06/27
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болсон. Санал хураалтын урьдчилсан дүн удаашралтай байсантай холбоотойгоор МАХН-ынхан СЕХ-ны байр болон гадна талбайд шөнийн 01:00 цагаас 03:00 цаг хүртэл эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Үүний улмаас төрийн тусгай болон цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн СЕХ-ны байрыг хамгаалсан юм.
Өчигдөр жагсаал, цуглаан хийхдээ МАХН-ынхан ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, албан ёсоор мэдэгдээгүй. Тиймээс энэ удаагийн жагсаал цуглаан нь хууль бус жагсаал, цуглаанд тооцогдох юм. Хэрвээ хууль бус жагсаал цуглаанд оролцсон тохиолдолд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль-”ийн 15 дугаар зүйлд заасны дагуу 10 000-250 000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах, Эрүүгийн болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Жагсаал, цуглаанд оролцсон хүмүүсээс хэнийг нь ч саатуулаагүй. Баривчлаагүй. Баривчлахгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.
Тиймээс сонгогч та үг хэлэх эрхээ эдлэхдээ бусдад хүндрэл учруулахгүй байж, өөртөө болон өрөөлд хүндэтгэлтэй хандана уу. Монголын ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд бусад руу салаавч гаргаж байгаа нь зохисгүй харагдаж байсан бөгөөд бусдыг хүндэлж байхыг хүсч байна.
Зочин · 2017/06/28
Төрийн байгууллагын үүдэнд төрхгүйтэнэ гэдэг нь нам нь намбагүй л шинж.