Залуучууд саналаа өгөхөд хойрго хандахад сурталчилгаа нөлөөлсөн гэж дүгнэжээ
2017/06/28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хөндлөнгөөс ажигласан олон улсын сонгуулийн ажиглагчид урьдчилсан үнэлэлт дүгнэлтийг танилцуулж, мэдээлэл хийлээ. Олон улсын сонгуулийн ажиглалтын хороо нь ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ЕАБХАБ-ын Парламентын ассемблей болон Европын парламентын хамтарсан үйл ажиллагаа явуулдаг аж.
Олон улсын ажиглагчдын хороо нь гадаадын 30 улсаас ирсэн 66 ажиглагчаас бүрдэж байгаа бөгөөд үүнд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас илгээсэн урт хугацааны 35 ажиглагч, шинжээч, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейг төлөөлж буй 22, Европын парламентыг төлөөлж буй 9 парламентын гишүүн болон холбогдох албан тушаалтнууд багтаж байгаа юм.
Хэвлэлийн хуралд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө гэв. Гэхдээ шүүхийн шатанд байгаа хэргүүдээс шалтгаалан нэр дэвшигчдийн талаар сонгогчдод эргэлзээ төрүүлэхэд хүргэсэн болов уу хэмээн олон улсын ажиглагчид хэллээ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа өргөн дэлгэр цацагдсан хэдий ч дүн шинжилгээ хийх мэдээллээр дутмаг байлаа гэж дүгнэсэн байна. ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики “Энэ удаагийн сонгууль нь өрсөлдөөнтэй, Монгол Улсын ардчиллын зарчмаар явагдаж, өгөөжтэй сонгууль болж өндөрлөлөө. Шүүхийн шатанд нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа нь эргэлзээ, төөрөгдөл төрүүлж байгаа тул үүнийг анхаарах хэрэгтэй. Хоёр дахь шатны санал хураалтаар сонгуулийн эерэг үйл явц бүхэлдээ дахин баталгаажна гэдэгт би найдаж байна” гэсэн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцогчдын итгэлийг хүлээж, богино хугацаанд багтаан, ил тод байдлаар мэдээлэл хүргэж ажилласан хэмээн дүгнэлтэд тэмдэглэсэн байна. Энэ талаар ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос “Монголчууд үнэхээр гайхалтай зүйлийг харууллаа. Монголчууд дараагийн Ерөнхийлөгчөө сонгох боломжийг эдлэн санал авах байруудад технологийг хэрхэн сайн ашиглаж байгааг хараад Европын олон улстөрч атаархсан биз ээ” гэв.
Нэр дэвшигчид асуудлыг хөндөхдөө харилцан биенээ буруутгаж байсан нь үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Иймд сонгуулийн сурталчилгаа нь сонгогч ялангуяа залуучууд саналаа өгөхөд хойрго хандахад нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэжээ.
Зочин · 2017/06/29
Мөнгө яаах вэ Монгол /хулгайч/ ба Мөн Хятад эхтэй/ хулгайч / Ерөнхийлөгчтэй болмооргүй байна Энэ хоёр биш шүү
zochin · 2017/06/28
ok
zochin · 2017/06/28
dahin songuulid zartsuulah 7,2 terbum togrogiig hemnej uls eh orondoo zartsuulbal deer bish u
иргэд · 2017/06/28
Дахин сонгууль болж 7,2 тэрбум төгрөг зарцуулна гэж байхийн 2 нэр дэвшигчийн санал яг тэнцээгүй юм чинь Баттулга илт давуу саналтай болхоор МАН эх оронч санал гаргаж тахимаа өгч дахин сонгуульд зарцуулах 7,2 тэрбум төгрөгөөр хэмнэж цэцэрлэг сургууль барихад энэ мөнгөө зарцуулж болдоггүй юм байх да
irgen · 2017/06/28
yag ynen dygnejee,,,,tv-iinhen, setgylchid mash muu avsan medeellee dygnej tailbarlaj chadaagui, bas neg noloolson um MAN ih hurliin songuuliar hudlaa helj garch ireed ard tymen, yadarsan irged, hogshid hyyheded muugaar handsan huuli dyrem ih garlaa, offshore-iin buruu huuli gargasan, asuudaltai hymyysiig elchind yavuulsan geed bicheed baival barahgui ee,,,, tetgeveriin nas nemsen asuudal bas ih durgui hyrgej baigaa,,,,,,,,,,,,,,,,
би · 2017/06/28
Монгол хүний чадвар өндөр, ухаан өргөн гэж үнэлж дүгнэж дээ.