Би нууц амраг
2013/12/06
Би одоо удахгүй 30 нас хүрэх эмэгтэй. Амьдралд бүх зүйлд оройтож хөл тавьсан гэхүү дээ. 10 жилдээ даруухан охин байлаа, оюутан байхдаа бас л даруухан ууж идэж мэдэхгүй, ажил хийдэг болоод жаахан өөр болсон.
Бага байхдаа их адтай сэргэлэн охин байсан л даа. Мэргэжлээс минь шалтгаалаад би урьдын /хүүхэд нас шигээ/ сэргэлэн төрхөндөө орсон. Хүний л үздэг амьдралыг туулж үзэх ёстой юм бүхнийг үзэж байх шиг байна. Ёстой л ээжтэйгээ өтлөх сайхан гэдэг шиг. Ээж маань 30 хүрчихээд ээжтэйгээ унтаад л гээд өхөөрддөг юм. Би одоо ээжтэйгээ амьдардаг. Энэ нь надад амар байгаа л даа. Дэндүү жаргалтай. Яагаад ч юм бага наснаасаа л хүнтэй эрт суухгүй гэж ярьдаг байсан бас боддог байсан тэр маань биеллээ олоод байх шиг. Надад хайрлаж дурлаж явсан залуус байсаан. Гэхдээ ямар нэг шалтгаанаар бид салж одоо би ганцаараа байгаа. Үерхэж байсан залуус маань хайр халамж тааруу ер нь бол хорвоогийн муу залуус нь таараад байдаг юм шиг санагддаг. Намайг сайн эмэгтэй болохоор муу залуус таараад байгаа юм аа гэж манай найз тайвшруулдаг юм. Би ер нь сэтгэл сайтай итгэмтгий даруу инээд цалгисан эмэгтэй л дээ. Тэгээд 1 сард ажлын шугамаар 1 залуутай танилцсан юм. Яагаад ч юм тэр анх надад итгэж болмоор найдаж болмоор санагдаж бид илүү дотно харьцаатай болсон юм. Тэр үед би маш их ганцаарддаг байлаа. Яг л тэр ганцаардаж байсан ертөнцөд минь гэрэл цацруулаад л ороод ирсэн. Нээх царайлаг биш сайхан мөнгөтэй залуу бишээ. Байдаг л нэг залуу хамгийн гол нь уг хүн нь зөв хүн. Надад дутагдаж байсан тэр л хайр энхрийлэл халамж анхаарал хайрын сайхан үгс бүгдийг харамгүй хэлдэг байсан. Гэхдээ би түүний нууц амраг нь. Анхнаасаа эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсэн ч гэсэн би цааргалаагүй. Энэ явдал анх удаа хүний нууц амраг болж байгаа минь энэ. Бид уулзахаасаа уулзахгүй нь их. 11 сарын хугацаанд тоотой хэдэн удаа дотно харьцаанд орж байсан. Тэр надад сэтгэлтэй гэдэг нь харцнаас нь мэдэгддэг. Надтай утсаар бол байнга ярьдаг байсан. Санаж байна, хаана байна, хүсч байна уулзахсан гээд л. Гэхдээ тэр амьдралаа өөрөө авч явдаг залуу болохоор би хүндрэл учруулахгүй байхыг хичээдэг. Зүгээр л ганцаардаж байгаа сэтгэлд минь маш сайхан хань болдог болсон болохоор аажим аажимаар би түүнд ухаангүй дурлаж эхэлсэн. Тэр надтай секс хийхдээ шөнө унтахгүй шөнөжин жаргаж хонодог. Сардаа 1 удаа уулздаг болохоор тэгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Би түүнд үнэнч байж өөр хүнтэй харьцаанд ордоггүй. Яагаад гэхээр түүнтэй байх маш гоё байдаг болохоор би догдлон хүлээдэг юм. Угаасаа даруулгатай айлын хүүхэд болохоор тэгээд ч би тэр хүний амьдралын нэгээхэн хэсгээс хумсалж байгаа болохоор үнэнч ханддаг. Гэхдээ одоо бид салж байгаа. Бараг л салсан. Өнөөдөр түүний эхнэр хүүхдийг харлаа. Надад юу бодогдсон гээч. Ийм хөөрхөн охины аавыг булааж байгаадаа би маш их ичсэн. Надад энэ зовлон ирэх байх л даа. Гэхдээ би шунаагүй сэтгэлээрээ л хайрлаж байсан. Түүнийг одоо хүртэл санаад уйлж байна. Гэхдээ би салмаар байна. Түүнийг мартмаар байна. Зүгээр л огт танихгүй хүн шиг баймаар байна. Хамт ажилладаг болохоор ядаж байхад намайг харах гэж өрөөнд орж ирнэ надтай айлгүйтнэ. Бид хоёр харьцаанд оролгүй 3 сар болох гэж байна. Ер нь боломж олдоггүй гэх үү дээ. Гэтэл би түүнийг хүлээсээр л. Харин одоо би цэг тавьмаар байна. Харин яаж цэг тавихаа мэдэхгүй байна. Би удахгүй гадаадруу явах бодолтой байгаа. Хүүхэд нөхөргүй байгаа дээрээ гадаад руу гарч ажиллаж амьдаръя гэж бодож байгаа. Надтай уулзъя гэсэн залуус байдаг ч би цааргалаад надад тэр байгаа болохоор би дандаа татгалздаг. Хааяа найз нөхөдтэйгээ шоудна тэр бүрт тохиолдлын бэлгийн харьцаанд орох боломж олддог ч би нэг ч удаа орж байгаагүй. Харин сүүлийн үед би эротик зүүд зүүдлэж тэрэнтэй хийж байна гэж зүүдлэх боллоо. Та бүхэн надад яаж тэрнийг хурдан мартах вэ, яавал сэтгэлээ татаж авах вэ, бусдын юмыг яавал хурдан байранд нь тавих вэ гэдэг дээр гарц хэлж өгөөч. Хатуухан үг юм уу сайхан гарц байвал би биелүүлэхэд бэлэн байна. Харин доромжлол хүлээж авмааргүй байна аа. Яагаад гэхээр би их эмзэг уйлж баярлахдаа амархан болохоор яаж ч магадгүй ээ. Би хэн нэгнээс айж биш нуугдаж биш нууц биш тийм л эмэгтэй баймаар байна.
Р · 2020/03/07
Тэгээд яг мартаж чадснуу
би. · 2019/09/14
би хорвоод тооцоолж болохгүй юм зөндөө гардаг.тэрний л нэг боллоо гэж бодоод биеэ татаж ав гэж хэлийе дээ.нэг алдаа л биз бүх хүн төгс биш шүү дээ
Зочин · 2019/07/12
Иймэрхүү юмнууд хүний амьдралд сэв оруулчаад ичих нүүр байдгүй байхнээ
нэргүй нэгэн · 2019/02/10
Хүнд хайртай болж яагаад болохгүй гэж цэг тавихаа мэдээ яваад өгвөл бүр сайн. Гэхдээ цээжиндээ бул чулуу хийчихсэн юм шиг хэцүү л байдаг юм байна лээ. Өөрөө холдсон хэрнээ яваад очмоор ч юм шиг, гэхдээ л очоогүй дээ утсыг нь авахгүй зугаатаагд л 3 жил болж байна. ГЭХДЭЭ Л ТҮҮНДЭЭ ХАМГААС ИЛҮҮ ХАЙРТАЙГАА ӨДӨР ИРЭХ БҮР МЭДЭРДЭГ ДЭЭ
Зочин · 2018/08/02
Амьдралдаа амсаж чадахгүй байгаа зүйлээ хэн нэгэнд төвөг болохгүйгээр эдлэхэд буруу байхгүй ээ.
ангахрмрхорхнөбөа · 2017/12/21
эргүү гичий байна даа үхсэний чинь хайр цаана нь аваад суусан эхнэр хүүхэд нь байдышдээ хүний амьдралыг там болгож хаячихаад ийм хог новшууд хүний амьдралд гай болдог байхгүй юу
зочин · 2017/10/27
Тэнэг хүүхэн эхнэр хүүхэдтэйг нь мэдсэн хирнээ заваарч заваарчаад одоо юу вэ нэг ухаантай царай гаргаад л . Анхнаасаа яах гэж царай өгсийн биеээ захирч чадахгүй банзал юм байж.
зочин · 2017/03/09
Чи сайхан сэтгэлтэй юм. үнэхээр хэцүү байдалтай байгааг чинь ойлгож байна. Завгүй хөдөлмөрлө, болж өгвөл хол явж суралц, цаг хугацаа сайн сайхныг авчирна.
Зггтаа · 2016/08/06
хахаха
Гэрэл · 2016/08/06
Автобусанд согтуу эр 40 эргэм насны ''Миний анхны эхнэр 2 охин төрүүлсэн нэг эртэй завхайрч байгаад газар дээрээ надад баригдаад би тэр эриийг нь балбаад ял эдэлсэн 2 дахи эхнэр 2 хүү төрүүлсэн их азтай хүүхэн надаар тэжээлгээд миний 2 хүү мундаг та муусайнууд хаана ажилдгийг нь дуулах юм бол ухаан алдана Гэтэл 2 охин ирж надтай уулзаад ... энэ хүүхэн уурлаад ... би энэнд ойлгуулах гэжийгааа ...'' гэж хөлчүүрхэв Мөрөөдөв үү л гэмээр бөбө байлаа
Зочин · 2016/04/08
Чиний нас чинь залуухан байна.Зүгээр л тэр залуугаас яваад өг чиний өмнө амьдрал байна.Чамд охиныг нь гэх сэтгэл байгаа учраас... амьдралд ийм зүйл байдаг л юм.Чамд ганцхан тохиолдож байгаа хэцүү асуудал биш.
Зочин · 2016/04/08
Энэ бол хүсэх зүйл биш ч амьдралд тохиолддог л зүйл .Миний амьдралд ч тохиолдсон .Нөхөр маань халамж муутай дээр нь бидний амьдрал нэг л сонин байсан.Тэр архи уудаг надад хайргүй гээд их зовлон байсан л даа.Тэр үед би нэг залуутай сонин байдлаар танилцсан.Зүгээр л ажил хэргийн шугамаар.Зүгээр л энгийн харилцаатай утсаар ярьдаг уулзах нөхцөл байхгүй тийм үед нөхрийн маань хувиа хичээсэн дээрэлхүү зан тэр залуутай уулзах эхлэлийг тавьсан. би уулзах газраа хэлээд бид шууд л уулзсан .Тэгэхдээ мэдээж шууд унтахаар биш.Зүгээр л уулзах ёстой хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг.түүнээс хойш бид зав гаргаж уулзахыг хүсдэг болчихсон. Яагаад ч юм бэ тэр миний амьдралд сэтгэл зүйн маш их дэмжлэг үзүүлсэн.Өөрөөсөө 3 дүү залуутай уулзаад өсвөр насны 2 хүүхдээ аваад очилтой биш дээ .Түүнд би үнэхээр дурласан түүний дөлгөөхөн зан. архи уудаггүй гээд бүх л зүйл таалагдсан.Зогсохоо мэдэхгүй явахад минь тэр үг дуугүй надаас явчихсан.Тэр надад хайртай байсан учраас...Хүний тавилан гэдэг энэ...
Ээж эмэгтэй хүн · 2016/02/21
Чамшиг хүүхнээс болж өнчин хүүхэд олширч байна. Ээжийгээ тэр эхнэрийнх нь оронд бодоод үз
Өөрийгөө охин нь гэж бод. Чамд ямар байх бол ?бас ээжид чинь.
Дахиад өөрийгөө тэр эхнэрийн оронд бодож үзсэн үү? Ямар их шаналаж зовдгийг мэдэхүү? Зүрхэнд нэг л зураас гарвал арилдаггүй юм. Эцсийн эцэст эр хүн эхнэр хүүхдээ л сонгодог юм. Чи зүгээр нэг 00цаас болж үлэнэ.
Бүү завхайр. Бүү худал хэл
Өөрийгөө бүү хуур. Чи л хохирно.
1. Ажилаасаа гар
2. Дахиж нөхөртэй нь хэзээ ч битгий холбоо барь.
3. Март
сэтгэл гэдэг · 2016/02/20
Би түүнийхээ хүүхдүүд нөхрийг нь харахаар өөрийгөө зүхэх юм. Тэгээд ч холдохгүй юм сэтгэл минь.....
сэтгэл гэдэг · 2016/02/20
Би бас ийм байдалд орчихоод байна. Яах ёстой юм бол үргэлж бодогдоод санагдаад байх. Хамт ажилдаг болохоор маш хэцүү юм аа яаөа
зочин: · 2015/11/24
нэгнийхээ амьдралд гай болохгүй л бол байж болох асуудал. холоос нэг нэгнээ санагалзаж утсаар ярих, мсж бичих гээд л өнөө цагт бол боломж их байна шүү дээ. харин хэтрүүлбэл зовлон л болох байх даа.......................
зочин: · 2015/11/24
хэнд ч тохиолдож болох л асуудал. хүн дутуу зүйлээ л нөхөх гэж ийм асуудалд ордог ч байж болох юм. зөв гэж хэлэх гэсэн юм биш шүү. миний хувьд бол заавал дотно харилцаанд орохгүйгээр сэтгэл санаагаа хуваалцдаг олон найз бий. тэд нарыгаа маш их санадаг. yahoo-гаа асаагаасай гэж бодоод л бас зовлон жаргалаа хуваалцаад сайхан байдгиймаа. зарим нь уулзах санал тавьдаг ч би хэзээ ч зөвшөөрч байгаагүй ээ . тэр бол миний хувьд хамгийн сайн найз.
Зочин · 2015/11/01
Новш
улаанхай · 2015/09/08
хорвоо бөөрөнхий болохоор давахгүй гэсэн даваагаар 3 давж уулзахгүй гэсэн хүнтэй 3 уулздаг гэж үнэн юм билээ,би анх амьдралаас гадуурах харьцааг үзэн яддаг. бас хэзээ ч ийм заваан юм хийхгүй гэж боддог байсан. гэвч амьдрал үнэхээр санасанаар биш гэдгийг ойлгосон . Би хань ижил 3 сайхан үртэй хэнээс ч дутахааргүй л амьдарч байна. гэхдээ ханийн хуурамч зангаас болж сэтгэл минь хөрсөн гэх үү дээ. Олон удаагийн болчимгүй явдалийг мэдсэн ч мэдээгүй юм шиг явсаны үр дүнд хүүхдүүдээ өнчрүүлээгүй харин өөрийнхөө сэтгэл зүрхийг золиосолсон гэх үү дээ.
Одоо харин өөрөөсөө дүү залуутай 7 хоногт нэг удаа секс хийдэг болсон . Тэр залуу маань гэр бүлтэй . хичнээн дотроо болохгүй ш дээ боль гэж өөртөө хэлсэн ч сэтгэл зүрх минь мартаж чадахгүй байна оо. Гэхдээ үүнийг би буруу гэж бодохгүй байна яагаад гэвэл бие биедээ таалагдаад амьдралдаа авч чадахгүй байгаа зүйлээ хэн хэнийхээ амьдралд түвэг болохгүйгээр бие бидээ өгч чадаж байвал болоо л гэж боддог
11111111 · 2015/09/07
ийм л хөгийн хүүхнүүд хүний гэр бүл үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлдэг байхгүй юу. Ухаантай эмэгтэй хэзээ ч эхнэртэй эрийг өөртөө ойртуулдаггүй юм.