Санамсаргүй 44 000 ам.долларын өрөнд оржээ
2017/07/04
БНХАУ-ын Юньнан аймгийн Жуйли хотод аялж байсан нэгэн эмэгтэй хаш бугуйвч үзэж байгаад санамсаргүй унагаж хоёр хэсэг болгожээ. Дэлгүүрийн эзэн энэ бугуйвч тансаг зэрэглэлийнх бөгөөд 300 000 юань буюу 44 000 ам.долларын үнэтэй гэдгийг хэлсэн байна. Үүнийг сонссон бүсгүй ухаан алдаж унасан бөгөөд байгаа нь 10 000 ам.доллар. Үүнийгээ өгье гэхэд нь ядаж өөрийнх нь үндсэн үнэ болох 26 000 ам.долларыг өгч хохирол барагдуулах шаардлага дэлгүүрийн зүгээс тавьжээ.