Сайн байна уу. Би нэг залуутай үерхээд 5 жил болоод 2 сарын өмнө больчихлоо. Шалтгаан нь юу гэхээр тэрний сексийн гаж байдал байсан. Сүүлийн 2 жил янз бүрээр хийх болсон. Ер нь бол зодож зовоож таашаал авна. Нэг өдөр найзтай нь гурвуулаа сууж байгаад нэлээн халсны дараа нөгөө найзтайгаа хүртэл намайг сексдүүлсэн.

Дараа нь тэрэнтэйгээ хардаад зодоод ер нь тэгээд ингэж амьдарч болохгүй юм байна гээд салсан байгаа.

Гэтэл сүүлийн үед тэр байдал нь үгүйлэгдээд санаад байх юмаа, өөр залуутай уулзсан ч ерөөсөө харьцуулаад нэг л болохгүй юм. Би тэрэнд тэгтлээ дассан байлаа гэхэд тэр сексийг нь яагаад хүсээд байгаагаа ойлгохгүй юм. Угаасаа бид 2 суухгүй л дээ. Гэр бүл зохиох санаа 2-ланд маань байхгүй. Яагаад гэхээр тэр надтай 5 жил болохдоо миний мэдэхийн 6 хүүхэнтэй холбоотой байсан тэд нартай бичсэн чатыг нь харахаар ер нь их ширүүн харьцдаг, тэд нар нь тэрэнд нь дуртай байдаг юм шиг байгаа юм. Нэг хүүхэн нь лав аймар зодуулаад хөхөрчихсөн зургаа “чи намайг ийм болгосон байна шдээ” гээд явуулсан хэрнээ хайр зарлаад нөхрөөсөө салах шахсан байсан.

Уг нь эхний 3 жил арай ийм ширүүн бол байгаагүй, хийж байхдаа хүчтэй хийх зэрэг зүйлүүд байсан ч сүүлийн үед энгийн үед ч жаахан дарамтлаад хардаад 3 ч удаа гар хүрсэн. Одоо болохоор над руу юу ч болоогүй юм шиг л харьцаад байхын, “юу хийж байна, хоолоо идсэн үү, шоудаад байна уу, хэзээ эргэж ирэх гэж байна, багахан шиг араар тавиарай.., өчигдөр уулзсан залууг чинь зодчих уу, хүсээд байна орцондоо гараад ир” нтр гээд хариу бичихгүй байхад л, гэхдээ өдөр болгон тэр тэнэг мсж-г нь хүлээгээд…

Ээжийн хэлснээр эртхэн амьдралаа бодоод хайргүй ч гэсэн нэг юмтай суугаад айлын эхнэр болох уу эсвэл өөрийн зөв гэж бодож байгаа энэ амьдралаараа урсгалаараа явах уу? Уг нь бол энэ амьдрал маань маш их таалагддаг, манай найзууд ихэнх нь гэр бүлтэй болчихсон одоо эхнээсээ залхаж байна чи ямар атаархмаар юм бэ, эрт хүнтэй суух хэрэггүй гэх үгүүдийг их сонсох юм.
Яг ийм чөлөөтэй өөрийхөөрөө амьдардаг эмэгтэйчүүдээс алдсан оносон зүйлийг нь мэдэхийг хүсэж байна. Эргээд нийлээд амьдараад байх уу хаяад хүнтэй суух уу?

cekc.mn