Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр /2017.07.07/ болж, Сонгуулийн ерөнхий хороо оройн 22.00 цагт хийсэн мэдээллээрээ ирц хүрснийг зарлаж, нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсныг танилцуулсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны байран дахь нэгдсэн дүнг дамжуулж буй дэлгэцийн дүнг өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар танилцуулъя.

 

  • АН-аас нэр дэвшигч  Х.Баттулга 610 541 санал  буюу 50.6 %
  • МАН-аас нэр дэвшигч М.Энхболд  496.840 санал буюу 41.2 %

Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалтын нэгдсэн дүн гараагүй байна. Учир нь, гадаад дахь сонгогчдын саналыг онгоцны дипломат шуудангаар тээвэрлэн ирж байгаа юм. Өнөөдөр өглөөний байдлаар зарим улсад буй Монголчуудын саналыг СЕХ хүлээн авч, одоо тоолохоор бэлтгэж байна. Мөн  европын улсууд дахь сонгогчдын саналыг тээвэрлэх “Тurkish airlines” компанийн нислэг саатаж, орой 23.00 цагийн орчимд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухаар хойшлогдсон гэх мэдээллийг СЕХ өглөө.