Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа даваа гарагт болж магадгүй
2017/07/08
Өчигдөр буюу долдугаар сарын долооны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт дуусч, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт сонгогчдын 50-иас илүү хувийн санал аваад байгаа билээ.
Сонгуулийн хорооноос түүний ялалтыг албан ёсоор баталгаажуулан мэдээлээгүй ч өөр эх сурвалжууд шинэ Ерөнхийлөгчийн талаарх олон яриаг өрнүүлж байна. Үүний нэг бол удахгүй албан тушаалаа өгөх Ц.Элбэгдоржийн жиргээ юм.
Тэрбээр "Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх. Энэ талаар УИХ-ын даргатай ярилцав. Долоодугаар сарын 10-н буюу нөгөөдөр. Ёслолын бэлтгэлийг шуурхай хангах" гэж жиргэжээ.