УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргасан. Захирамж ёсоор УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09.00 цагаас нээлтээ хийж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар ялалт байгуулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэх юм. Үүний тулд эхлээд байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Улмаар 11:40 цагт тангараг өргүүлнэ. Дарааллыг хүргэж байна. 

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Даваа гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.10 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09.30 цагаас:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

ДӨРӨВ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ 
ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА:

11.40 цагаас:

  • Төрийн ордны их танхимд.