УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хурлаараа өнгөрсөн долоо хоногт хойшлогдсон “Мөрдөх албаны тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс мэдээлэл сонслоо. Мөн мөрдөн шалгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АТГ, ТЕГ, УЕПГ болон ГХЯ-ны холбогдох албаны хүмүүсээс яригдаж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан тухайн байгууллагуудаас санал авч, мэдээлэл сонссон юм.  Түүнчлэн “Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Одоогийн МХЕГ түүний үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар Засгийн Газар уг хуулийн төслийг өргөн барьсан. Энэ асуудал шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд  байдаг учраас шадар сайд болон МХЕГ-ын газрын удирдлагууд, холбогдох хүмүүсийг байлцуулж дэлгэрэнгүй мэдээллийг сонслоо. Мөн улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Энэ асуудал дээр бүлгийн хувьд яаж ажиллах болон бүлэг энэ чиглэл дээр ямар байр суурьтай байх талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.

А.Баярмаа