Өнгөрсөн өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болоод Хүй долоон худагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллажээ. Энэ жил нийтдээ аж ахуй нэгжид үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл өгчээ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 зөвшөөрөл олгосноос 400 нь хуушуур болоод нийтийн хоолны газар, 100 нь худалдаа үйлчилгээний чиглэлээр өгсөн байна. Хүй долоон худагт 300 зөвшөөрөл өгснөөс 200 нь хуушуурын цэг аж.

Наадмын эхний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд газ дэлбэрч хоёр хүн гэмтсэн хэрэг гарсан. Үүний шалтгааныг газны дууссан баллон галд өртсөнөөс үүдсэн байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Түүнчлэн мэргэжлийн хяналтын байцаагчид  651 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгажээ. 100 кг мах, 2 кг нийслэл салат муудсан байсныг хураасан байна.