Б.Нармандах Азийн аварга боллоо
2017/07/14
Кыргызстаны нийслэл Бишкек хотноо 2017 оны өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалын хөнгөн жингийн барилдаанууд явагдахад хөвгүүдийн 60 кг-ын жинд Увс аймгийн Тэс сумын харьяат 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогтоо Тажикстаны бөхийг хоёр вазари үнэлгээгээр буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхийг 2:09 минутад вазари үнэлгээгээр хожиж яваад иппон буулгасан. Харин хагас шигшээд Узбекистаныг, аваргын төлөө БНСУ-ын бөхчүүдийг тус бүр нэг вазари үнэлгээгээр ялж, тивийн аварга болсон байна. Мөн энэ өдөр 55 кг-ын жинд Женко клубийн тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин нар мөнгөн медаль хүртлээ. Мөн охидын 44 кг-ын жинд олимпийн медальт Галбадрахын Отгонцэцэгийн төрсөн дүү Цэрэндолгорын Отгончимэг мөнгөн медаль, Монголын жүдо академийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам, Хан-Уул дүүрэг "Женко" клубийн тамирчин Алтанхундагын Номуундалай нар хүрэл медаль хүртлээ.