Малайзад амиа алдсан хэргийг ЦЕГ-аас шалгах эрх зүйн орчин байхгүй
2013/12/09
Малайзын улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн гэх гэмт хэргийн дуулиан намжаагүй шахам байхад 2011 онд Малайз улсад ажиллаж, сурахаар явсан Н.Энхээ гэгч бүсгүй зүй бусаар амиа алдсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ.
Тэрээр удаа дараа гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж, хамгийн сүүлд “Намайг үхсэн хэмээн телевизээр зарласан. Магадгүй хүний наймаанд явуулах байх. Би одоохондоо амьд. Намайг хурдан авраач дээ” хэмээх мессэж ирүүлсэн ч Баянзүрх дүүргийн XI хорооны цагдаа нар, Эрүүгийн цагдаагийн газрынхан жил гаруй хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гэтэл өнгөрсөн сарын 23-нд тус улсын Цагдаагийн байгууллагаас “Н.Энхээ нас барсан. Ирж цогцосыг нь авна уу” гэх бичиг ирсэн тухай эх сурвалжууд дурдаж буй. Уг хэргийн талаар болон Малайзын талаас Монголын ГХЯ-нд ямар нэг мэдэгдэл, мэдээлэл ирүүлсэн эсэх талаар тус яамны Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Адъяасүрэн: “Одоогоор энэ талаар мэдээлэл алга. Малайзын талаас ч үүнтэй холбоотой ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Манайхаас Н.Энхээ гэх эмэгтэйн асуудлаар судалж эхлээд байна. Энэ талаар мэдээлэл ирвэл хэвлэлийнхэнд мэдээлнэ” гэжээ. Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс: “Малайзын хэргийг гадаадын хэрэг харьяалах газраас лавлах хэрэгтэй байх. Манайх болон Мөрдөн байцаах газраас гадаадад болсон хэргийг шалгах, мөрдөх эрхзүйн орчин байхгүй. Тэр хэргийг тухайн улын цагдаагийн байгууллага нь мөрдөнө. Харин манай улсын иргэнтэй холбоотой болохоор Гадаадын иргэн харьяатын Консулын газар энэ хэрэгт хуулийн талаас нь тусалж, эрхзүйн орчинг нь бүрдүүлэх ёстой. Гадаад харилцааны яамнаас харин тэр хохирогчийн ар гэрийг олж тогтоо гэвэл цагдаагийн газар даалгаварын дагуу үүргээ гүйцэтгэнэ” гэв. Өмнө нь Ш. Алтантуяагийн хэргийн үед Гадаад харилцааны яам, Засгийн газар, УИХ бүх шатанд Малайзын талаас асуудлыг шударгаар шийдэж өгөөч гэх хүсэлтийг нэг бус тавьж байсан.Гэвч хамгийн сүүлд буюу энэ онд дээрх асуудлыг сайдын зөвлөлөөр хэлэлцээд, хэргийн газар ажиллах нь зүйтэй гэж үзсэн ч Малайзын талаас тодорхой хариулт өгөхгүй байсаар шүүх хурал нь болж өнгөрсөн байдаг. Гадаадын улс орнууд иргэдийнхээ эрхийг дээд зэргээр хамгаалдаг, аливаа үүссэн асуудлын байж болох бүхий л шатанд оролцдог, манайх болохоор зөвхөн ажиглагчийн байр сууринаас ханддаг байж боломгүй мэт санагдана. Ахуй амьдралаа дээшлүүлж сурч боловсрохоор харийн улсыг зорьсон бидний цөөхөн монголчуудын маань амь нас үнэгүйдсээр байх уу?
Б. Чулуун
Зочин · 2013/12/11
manai ohid uursduu biyee zuv avj yvaj surah heregtei bna yum l bol neg gadnii yumtai niileel hamtran amidarj bna geel daraan ted nar n daramtlaal tegeel hereg gardag zugeer ajilal suraal gertei bna gej baihgui zaaval neg zaluutai niilj baigaal asuudald urtdug hunii gazar biye zuv avj yvah heregtei manai ohid
Зочин · 2013/12/10
Neg ch gesen hunii ami unen zuviig togtooh heregtei bolov uu haramsaltai bn
Зочин · 2013/12/10
hm