Төв аймгийн Батсүмбэрт гарсан зургаан түймрийг цурманд оруулжээ
2017/07/17
Гал түймэртэй байгаа аймгуудад албаныхан ажиллаж байгаа. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын өчигдөр буюу долдугаар сарын 16-нд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан албаныхантай хамтран нарийн судалгаа хийж, 3 удаа үүлэнд нөлөөлж бороо оруулсан байна. Мөн өнгөрсөн шөнө 5 удаа үүлэнд нөлөөлж, бороо орууллаа. Үүний үр дүнд тус Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан 6 түймрийг бүрэн унтрааж, цурманд оруулаад байгаа юм.