Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай хэлэлцэнэ
2013/12/09
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 12-р сарын 11-ний өдрийн 10 цагт Нийслэлийн ЗДТГ-т болно. Хуралдаанаар Монголын Хүүхдийн ордны дүрэм батлах тухай, Барилгуудын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шилжүүлж авах тухай, 1-р амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэн авах тухай, БЗД-ийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2012 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн эрсдэлийн аудитын тайлан, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай, “Эртний сайхан чуулга”-ын үйл ажиллагааг дэмжих тухай, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.