Өнөөдөр Монголд биеэ үнэлэгчдийн асуудлыг цэгцлэхээр олон хууль тогтоомж гараад биелдэггүй талаар хүн болгон л ярьдаг. Энэ асуудлыг дагаад мөрийтэй тоглоом, хар тамхи, гэмт хэрэг гээд бүгд л эргэн тойронд нь нийгмийн бузар давхаргыг бүрдүүлэн оршин тогтносоор.

Саяхан Урт цагааныг хэн хэрхэн ашиглан өөрийн эзэмшилд “нууц” казино байдаг талаар эх сурвалжууд дэлгэн тавьсан. Тэгвэл Урт цагааны ойролцоо байдаг саунд массажистаар ажилдаг нэгэн бүсгүй ингэж ярьж байна. Тэрээр нэгэн томоохон саунд массажист хийдэг, бас нэлээд “гайгүй” хүмүүстэй сексийн холбоотой байдаг гэж өөрийгөө танилцуулсан юм. Бүсгүйн нэр зургийг нь тавихгүй гэсэн болзолтойгоор  амьдралынх нь тухай илэн далангүй ярьсан юм. Эмэгтэй хүний хувьд, тэр тусмаа нууц амрагийн хувьд байх ёстой чанаруудыг өөртөө шингээсэн гэж харилцагч нар нь түүнийг магтдаг гэсэн. Жаахан онгироо ч гэмээр өөртөө итгэлтэй ярьдаг эл бүсгүй өөрөөрөө, өөрийнхөө хийж байгаа ажлаар бахархдаг бололтой юм билээ.

-  Заавал яагаад саунд ажилладаг юм бэ?
- Энэ тухай ярьвал нэлээн түүх болно. Анх юу ч мэдэхгүй жаахан охин байхдаа нэг залууд үхтлээ дурлаж түүнээсээ хүүхэдтэй болсон. Одоо хүү маань 6 настай. Хүүгээ, өөрийгөө тэжээх гэж, аав ээжийнхээ ачаанаас хөнгөлөх гэж олон ажил хийж их явсан. Сургалтын төлбөр төлж чадахгүй болохоор сургуульд сурч чадаагүй, эзэмшсэн мэргэжил, хүнд үзүүлэх диплом байхгүй болохоор ажил хайгаад явахаар олигтой ажил олддоггүй байсан. Тэгээд оёдлын үйлдвэрт ажиллаж байлаа. Тэнд шөнө өдөргүй зүтгэж зүтгэчихээд хэдхэн төгрөг л авдаг байсан. Тэр нь юундаа ч хүрэхгүй. Тэгээд л болисон. Тэгж амьдрах ямар ч боломжгүй гэдгийг ойлгосон. Тэгээд л баян эрийн нууц амраг, явалддаг хүүхэн болоод сайхан амьдраад яваад байгаа охидыг өчнөөнөөр нь харж тэдний тухай сонсож байсан болохоор би ч гэсэн тэднээс юугаараа дутдаг юм гэж бодсон. Тэртэй тэргүй л хэн нэгэнд ашиглуулах бие юм чинь мөнгөтэйд нь ашиглуулъя л даа.
- Тэгээд хэзээнээс энэ зам руу оров?
- Өнгөрсөн жил массажист өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу нэг гадны хөрөнгө оруулалттай саунд массажистаар орсон юм. Нэрийг нь хэлмээргүй байна. Ямар ч байсан манайдаа гайгүйд тооцогдох томоохон саун л даа. Тэнд ажиллаж байгаад л ганц нэг гайгүй хүмүүстэй таарч мөнгөний амтанд орсон гэх үү дээ.
- Танай саун та нарын биеийг үнэлүүлдэг юм уу?
- Үгүй. Манай саун бусдыг бодвол тийм юм байхгүй. Биднийг үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоохыг зөвшөөрдөггүй. Харин манайхан массажист гэхээр л биеэ үнэлэгч байдаг гэсэн ойлголттой байдаг болохоороо янз бүрийн санал тавьдаг л даа. Тэднийг харж байгаад гайгүй харагдсантай нь уулздаг. Бас гадуур баар ресторанд сууж байгаад гайгүй харагдсан хүнийг дэгээднэ шүү дээ.
- Гайгүй харагдана гэхээр…?
-Яах вэ дээ. Мөнгөтэй харагдсан, гайгүй хаялагатай байж чадахаар бас гадаад байдал нь муухай биш. Би л лав нэг уулзсан хүнтэйгээ нэлээд олон уулздаг. Нууц амрагийн үүрэг гүйцэтгэдэг гэх үү дээ. Тийм болохоор шилж сонголгүй болохгүй шүү дээ.
- Эрчүүдийг хараад мөнгөтэй мөнгөгүй, харамч үгүйг нь яаж мэдэх вэ?
Хараад л андашгүй шүү дээ. Өмссөн зүүсэн, эдлэж хэрэглэж байгааг нь нэг хараад л гүйцээ. Жишээ нь хичнээн гоё харагдаж байлаа ч цайруулсан жинс өмссөн залуутай би харьцдаг ч үгүй. Тэд бол стиль хөөсөн шалдан банди нар. Бас янз бүрийн судалтай, гялайж гялтайсан костюмтай залуус ч адил. Мөнгөтэй хүмүүс бол цэвэр даавуун хувцас өмсдөг. Бас эрэгтэй хүний гap гутал хоёр тэр хүний хэр цэвэрч хүн бэ гэдгийг харуулдаг. Ингэж л шилж сонгодог доо.
- Нэлээд нарийн шилж сонгодог байх нь ээ. Тэдэнтэй нэг уулзаад мөнгө аваад салах амархан байх л даа. Харин олон дахин уулзах сэтгэгдэл төрүүлэх хэцүү биз дээ?
- Тэгэлгүй яах вэ. Би чинь тэгээд энд тэнд зогсоод хэн намайг ирж авах бол гээд зогсож байдаг биеэ үнэлэгч биш шүү дээ. Нууц амрагийн үүрэг гүйцэтгэдэг, бас ч гайгүй хүмүүстэй явдаг гэж түрүүнд хэлсэн шүү дээ. Хэн хэнийх нь хэрэгцээ шаардлага байгаа хойно хэн хэндээ таалагдах ёстой. Би тэдэнд таалагдах, дахиж уулзах сэтгэгдэл үлдээхийн тулд сайн сексдэх ёстой. Бас өөрийгөө яахаа алдсан янхан гэж ойлгуулах ёсгүй. Нэгэнт би тэдэнд таалагдвал тэд надтай дахиж уулзахын тулд мөнгөө харамлахгүй шүү дээ.
- Чи секстээ мэдээж сайн л байлгүй дээ. Ер нь яаж биеэ авч явбал эрчүүдийг өөртөө татдаг вэ?
- Одоо би 25 настай, хүүхэдтэй хүүхэн шүү дээ. Гэхдээ би эрчүүдэд хэзээ ч тэгж хэлдэггүй. 22-23 настай, оюутан гэхэд бүгд л итгэдэг. Би байнга кегель булчин хөгжүүлэх дасгал хийдэг. Хэн ч намайг хүүхэд гаргасан гэж мэддэггүй, харин ч ямар чанга юм бэ гэдэг. Хамгийн гол нь сексээрээ л татна даа. Надтай унтсан байтугай үнсэлцсэн хүн ч ухаан алдах шахдаг гэдэгт би итгэлтэй байна. Нэг залуу надтай үнсэлцчихээд л “Чи ёстой сексдэх одонд төрсөн хүүхэн байна” гээд салахгүй байсан гээд боддоо. Ер нь алхаа гишгээ, үйл хөдлөл гээд их зүйлд суралцах шаардлагатай байдаг.
- Сексдэхийн тулд ямар ямар алхмуудыг хийдэг вэ?
-Юуны өмнө эрхтэнийх нь хэмжээг мэддэг. Өмднийх нь гаднаас ч хамаагүй барьж үзээд мэдчихнэ шүү дээ. Тэгээд жижиг эрхтэнтэй эрчүүдтэй харьцахгүй. Ажлын гарз. Яагаад ч юм би жижиг эрхтэнтэй хүнтэй унтахаар хэн хэндээ таашаал өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Том эрхтэнтэй бол арай л урамтай даа. Тэгээд секстээ хэр зэрэг эр вэ гэдгийг нь мэдэхийн тулд эхлээд яахыг нь харна. Өөрийнх нь аясаар байж нэг тавиулна. Тэгээд л мэддэг чаддаг юмаа гаргана даа. Тэгээд яривал их юм бий. Угаасаа энэ чинь том урлаг шүү дээ.
- Эрхтэний том жижигийн ялгаа байх уу? Эмэгтэй хүнийг жижиг эрхтэнтэй байсан ч тавиулж чаддаг эрчүүд бишгүй л бий дээ?
- Мэдэхгүй. Надтай учирсан жижиг эрхтэнтэй эрчүүд лав тийм биш. Тэгээд ч том эрхтэн цаанаа л нэг сайхан ш дээ
- Чи олны танил хүмүүстэй явж байсан уу?
-Улс төр урлагийнхантай явж байгаагүй. Бизнесийнхэнтэй бол уулздаг байсан. Саяхан хороололд нэлээд том дэлгүүртэй хүмүүсийн гайгүй танидаг нэг эрхмээс харилцаагаа тасалсан даа. Гэхдээ би тэднээс авахаа авдаг болохоор дараа нь элдэв юм ярихгүй гэсэн аман гэрээ хийдэг. Тийм болохоор өөр юм яримааргүй байна.
- Тэгвэл хүнээ буруу таниад мөнгөгүй хүнтэй явах тохиолдол гарч байв уу?
- Үгүй ээ. Би ямар нь мэдэгдэхгүй хүн өдөөд эхлэнгүүт ингээд хэлчихдэг юм. “Чи мөнгөтэй юм уу. Би шалдан банди нартай харьцдаггүй” гэхээр мөнгөгүй хүний нүүр чих нь улайгаад л явчихна шүү дээ.
-    Чи мөнгө цуглуулж байгаа юу?
Цуглуулалгүй яах вэ. Удахгүй хүү маань сургууль орно. Бүр их мөнгө хэрэгтэй болно. Байр хэрэгтэй. Тэгээд ч нас маань явж байна. Нэг л мэдэхэд хэн ч тоохгүй эмгэн болно. Одоо надад үүнээс өөрөөр мөнгө олох арга толгойд орохгүй байгаа. Тэгэхээр хөгшрөөд ажил хийнэ гэдэг бүр ч худлаа биз. Одоо л мөнгө цуглуулахгүй бол хэцүүднэ шүү хэцүүднэ шүү дээ. Овоо мөнгөтэй болж байгаа. Банкинд хийчихсэн.
-    Залуу нас мөнхийнх биш. Цаашдаа энэ хэвээрээ л байх уу?
-    Үнэндээ хүн донтой болчихдог гэж сонссон болохоор айдаг л юм. гэхдээ схүн өөрөө өөртөө арчаатай байвал болж л таарна. Надад нэг гайгүй ханддаг хүүхэдтэй залуу “амраг” байдаг юм. тэрийг л харин сүүлийн үед бодоод үгүйлээд байдаг болчихлоо.
-    Хайр сэтгэлээс үү? Мөнгө үү ?
-    Хайр лав биш. Гэхдээ дасна гэдэг байх. Мөнгө заримдаа авмааргүй л санагддаг юм. гэхдээ бодоод олохгүй байна.
-    Тэгвэл нөгөө ажилдаа сайн хэрэг үү?
-    Сайн нь ч сайн. Хамгийн гол нь их энхрий, дотно байдаг юм. нэг шөнө хэдэн ч удаа хамаагүй сексдэнэ. За за би ажилтай болчихлоо
Мэргэжлийн диплом өвөртөлсөнд нь ч ажил олдохгүй, олдохгүй чгэж дээ өөрсдөө л энэ замыг сонгосон иймэрхүү бүсгүйчүүл олон л байгаа. Насны эцэст мөнгөөр залуу насаа худалдаж авч чадахгүй юм чинь эртхэн л хэдэн төгрөгтэй болж байгаад гадагшаа л гарья гэх энэ бүсгүй бид хоёрын яриа ийнхүү өндөрлөсөн юм


Б.СҮХ