Төлбөрийн хугацаа дууссаныг мэдсэнгүй юу
2017/07/19
“Авлигатай тэмцсээр ажлаас халагдав” хэмээн мэдэгдээд буй эрхэм хатагтай улстөрийг сайтар ухаарч, ойлгоогүй бололтой. Энэ тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Үгүй л дээ....Баяраа минь...МАН чиний чадвар мэдлэг боловсролыг мэддэг ойлгодогтоо бас чамайг энэ байтугай ажлыг чадна гэсэндээ албан тушаалд томилсон юм биш ээ....Зүгээр л Амараад төлбөр төлсөн. Харин тэр төлбөрийн хүчинтэй хугацаа одоо дуусчээ...Улс төр ийм л байдаг...” хэмээн жиргэжээ. Өмнөх сайд намайг ажил хийлгэдэггүй байсан хэмээн гомдоллож, шударга, зарчимч байсныхаа төлөө ажлаас халагдчихлаа хэмээн “гүлдийж”, авлигатай тэмцсэн хэмээн хийрхэх дарга та “гоё харагдах” боломжоо үгүй хийчихлээ. Яг үнэндээ албан тушаалынх нь төлбөрийн хүчинтэй хугацаа дуусчихаад буйг сэхээрч харах цаг болжээ. Төрийн “гал тогоог” муу барьсны чинь төлөө Засгийн газар дүнгээ тавилаа. Мөн Засгийн газар зөвхөн сайдыг нь огцруулаад зогсохгүй “шат, шатандаа” хариуцлага тооцлоо. Ёсзүйгүй авирлаж, жирийн мэргэжилтнүүдийг “ажлаа өг” хэмээн дарамталж, бусдын өмнүүр орж, худал, үнэн үг зусардаж явсныхаа төлөө “шангаа хүртлээ”. Өрнөж буй үйл явдлыг бодитоор харахгүй бол, “хохирогч”-ийн дүрд тоглож, бусдаас бурууг эрж, сошиалд “галзуурах” нь таныг улам муухай харагдуулж байна, дарга аа. Унаж, босох хоёр зэрэгцэж байдаг хойно сандал, суудалтайгаа зууралдалгүй ажлаа өгчихвөл яг одоо харин ч “гоё харагдах” байх. Сандал суудалтайгаа зууралдахаас урьтаж салбартаа хүлээн зөвшөөрөгдөх байж дээ. Алив зүйлд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг чухал. Боломж олгоогүй гэж бүү гомдолло, олдсон “таваг хоол”-оосоо эвтэйхэн халбагадах байж дээ.
Зочин · 2017/07/20
ajillaj uzeegui ene salbariin talaar yu ch medehgui noil huniig tolbor ni duusahaar cholooloh ni zov sh de
zo · 2017/07/19
alivaa salbart huleen zuvshuurigduh yostoi baidag tegehiin tuld 10 garui jil salbart ni ajillaj amjilt gargah heregtei