Танилц: ДАШТ-д зодоглох жүдочид
2017/07/21
“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх наймдугаар сарын 22-оос есдүгээр сарын 03-ны өдрүүдэд болно. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ.
Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсанаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллсон байна. Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана.
Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслаах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ.