Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа болж, кандидатууд тодрох үеэр хэвлэлээр “Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу” гэж бичиж байв. Гэхдээ түүний АТГ-д сэжигтнээр татагдсан, эсэх, бүтээн байгуулалтын мөнгийг зувчуулсан, үгүй гэдгээс үл шалтгаалан АН-аас нэр дэвшүүлж, эцэст нь мань хүн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Харин одоо Х.Баттулгын элдэв факт биш бүрдүүлж буй баг нь олны анхаарлыг татаж эхэллээ. Со гавьяат, жүдоч Х.Цагаанбаатар тэргүүтэй хүмүүсээр зөвлөх багаа бүрдүүлсэн тэрбээр Ерөнхийлөгийн эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуулийн цэц, Авилгатай тэмцэх газрын томилгоог хийхээр ажиллаж байна.

Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй томилгоо нь АТГ-ын дэд даргын томилгоо. Учир юу гэвэл, мань хүн 2016 оны эхээр төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хэргээр шалгаж эхэлсэн. Түүнчлэн Х.Баттулгын хэргийг эцэслэн шийдээгүй, тэрбээр өнөөг хүртэл сэжигтэн хэвээр байсан ч СЕХ нэрийг нь бүртгэж авсан.

Ингээд харахад Х.Баттулга Ерөнхийлөгч болох онц шаардлагатай төдийгүй, энэ албан тушаалын эрх мэдлийн хүрээ түүнд маш чухал зүйл гэдэг нь тодорхой аж. АТГ-ын өнөөгийн удирдлага, тэргүүн комиссар Х.Энхжаргалын тухайд 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ыг 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаа.

Харин түүний өмнө тус албыг хашиж байсан Н.Ганболд 2016 ажлаа өгсөн ба энэ явдал Х.Баттулгын албан өрөөнд шалгалт хийсэнтэй холбоотой гэж шуугиж байсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 11-нд буюу өнгөрсөн даваа гаригт Х.Баттулга гишүүний Баянгол зочид буудалд байрлах өрөөнд ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан, тусгай хүчнийхэн орох үед Н.Ганболд дарга өргөдөлөө гараараа бичиж, Ерөнхийлөгчид хандсан байдаг. Энэ y, цаг хугацааны давхцал байв уу, эсвэл дээрх хэрэгтэй холбоотой юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Тухайн үед Н.Ганболдын албыг Б.Хурцад шижлүүлж магадгүй гэцгээж, энэ нь бараг тодорхой болж байсан ч тэрбээр ТЕГ гэгч том айлын гал тогоог удирдах болсон. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга одоо АТГ-ыг Б.Хурцаар удирдуулах магадлалтай гэж улстөрийн хүрээнийхэн ярилцаж байгаа аж.

Тэгвэл Б.Хурц гэгч нь АТГ-тай яаж яваад дахиад холбогдчихов. Тэрбээр өмнө Н.Ганболдтой хамт АТГ-ын удирдлагад томилогдож, дэд дарга болж байсан. Харин дараа нь 2014 онд Тагнуулын ерөнхий газрын дарга болсон юм.

Ер нь 2011 оноос 2012 оны сонгууль хүртэлх хугацаанд АТГ маш идэвхтэй ажиллаж, төрийн мангас болж хувирсан. Тэр үед аймгуудын Засаг дарга нартай холбоотой авлигын хэргүүд илэрч, нэлээн хэд нь дээлээ нөмөрсөн. Гэхдээ АТГ-ын хамгийн том хэрэг бол яах аргагүй Н.Энхбаярт холбогдох авлигын хэргүүд юм.

Хамгийн гол нь үүний цаана АТГ-ын дэд дарга Б.Хурц байсан гэдэг. Ерөөс Б.Хурцыг “Ерөнхийлөгчийн” гэж тодотгодог. Түүнийг 2010 онд Англид баривчлагдсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөөцөлдсөөр 2011 онд эх оронд нь авчирсан. Улмаар шууд АТГ-ын дэд даргаар томилогдсон билээ. Ингээд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Н.Энхбаярыг баривчилсан. Үүнийг хуулийн дагуух үйлдэл гэж хардаг ч ард нь Ц.Элбэгдорж байдаг гэх хардлага бий.

Харин одоо мань Ерөнхийлөгч асныг шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой, тэдний хэтэвч нэг байсан гэцгээж байгаа ба АТГ-ын дараагийн удирдлага нь яах аргагүй Б:Хурц болно гэж үзэж байгаа юм.

Х.Маргад

http://erennews.mn