Монголын шинэ Ерөнхийлөгчийн тухай Хятадууд ийн ярьж байна
2017/07/24
Өчигдөр Гонконгийн галт шувуу телевизийг асаагаад хартал мэдээллийн сувгаар Монгол улсын тавдахь ерөнхийлөгч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг яваад дуусаж байлаа. Хятадууд төв телевизээрээ хэзээ ч ийм юм явуулахгүй.
Тэртээ алс холын Гонконгийн телевизийнхэн Монголын тухай харьцангуй нарийн ширийн мэдээллийг олж дамжуулаад байгаагийн торгон уулзварт "Дотор хүний ухаан" оршоод байгаа юм л даа. Миний л мэдэхээр үндсэн сувгийн тоймчийн хөтөлбөрөөрөө "Энэтхэг Хятадын хилийн будилаан ба Монголын шинэ ерөнхийлөгч" гэдэг сэдвийг хөндөн ярьсан. Одоо бас мэдээллийн хөтөлбөрөөрөө явж байна.
Үндсэн сувгаар явсан нэвтрүүлэг долоо хоногийн дараа юүтүүбд тавигддаг юм байна лээ. Харин сая мэдээллийн хөтөлбөрөөр явагдсан гол агуулгыг тоймлон өгүүлвээс: Хүннү, Сяньби, Жужан, Юань гээд Монгол төрийн залгамж чанар байдаг гэдгийг газрын зургаар үзүүлж байна. Анхаарах нь газрын зургийн харуулах хэмжээ маш хариугүй юм аа. Бараг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийн багцаанд багтаан харуулж байна лээ. Энэ нь бас л дотор санаа байж таарна.
Дээр нь Буриад, Өвөрмонгол, Тува, Алтайн Хязгаар, Монгол улсад үндсэрхэг үзэл газар аваад байна гэдгийг хэлж байна. Бас дээр нь Бурхан Халдунд нэг өвөрмонгол залуу явж байхад нь үндсэрхэг үзэлтэнгүүд тааралдаад сөгдүүлсэн зургийг харуулж байна лээ.
Оросын талыг баримтлаж хятадын эсрэг үг яриаг сонгуулийн сурталталчилгааны үеэр гаргасан нь Хятадын засгийн газрын анхаарлыг татаж байна гэдгийг ГЯЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн үгээр харуулаад "Хэдийгээр Монгол ялна гэх мэт үндсэрхэг үзэл нэвт ханхласан үг яриагаар сонгуульд ялсан ч гэсэн Хятад Оросыг давж дэлхийтэй харилцах боломж маш хомс юм. Монголын шинэ ерөнхийлөгчийн дараа дараачийн алхмыг анхааралтай ажиглах үлдлээ" гэдэг үгээр нэвтрүүлэг дуусаж байна.
Иймэрхүү мэдээллийн чанартай зүйлсийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон БНХАУ, Гонконгод сууж байгаа элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд уншигч олон түмэндээ шуурхай хүргэж байгаач ээ. Үнэндээ энэ бол Хятадын зүгээс манайд өгч байгаа мэссиж шүү дээ. Манайх өөдөөс нь мод шиг царайлаад сууж баймааргүй санагдана.
Хятад судлаач,орчуулагч Д.Болдбаатар
гана · 2017/07/31
Монголчууд бид хэрээ мэдэж хэнхэлзэх хэрэгтэй.Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр үргэлж хөршүүдээ муулж, эх орончийн дүр эсгэн цээжээ дэлдэх нь олигтой зүйл биш. Хүссэн ч эс хүссэн ч бид 2 том хөрштэй ард түмэн. Дэлхийн улс төр,эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа өмнөд хөрштэй сайн хөршийн харилцаатай байж Монгол улс хөгжинө.Өөр зам байхгүй. Тэр тусмаа манай улс төрчид амны зоргоор чалчих биш,маш ухаалаг улс орноо удирдах хэрэгтэй.
аяж олгохов дээ · 2017/07/30
Ойлгох ухаантай хүнбин ээ мууч бай сайн ч бай Хятад улсын зам тээврийн яамных нь сайдтай гэрээ хийж гарын үсэг зурчихаад ажил дээрээ очиж амжаагүй байхад нь онгоцны буудал дээр элчин сайдаараа угтуулж гэрээ хүчингүй болсон гээд хэлүүлж байхав дээ. Хамтароч хулгай хийнэ гэсэн гэрээ хийлээ гээд баярлаад явсан хойно нь үзтэл биш байсан юм байлгүй дээ хэ хэ Яамагийн дэнжид айл гэр ухаж шуулгуулж явсан бага насны үйлдлийг нь хүүхэд насны уучилж боло хэрэг тэгээд ч зохих ял зэмээ хүлээчихсэн асуудаыг ор тас марлаа гэхэд Эр бие нь өсөх идэр залуун болж ухаан бодол нь тэгшрэх насандаа хийсэн хэргүүдийг хэвлэлийнхний бичиж нийт олонд хүрсэн мэдээллээр бол яавч уучилж өршөөж боломгүй хууль бус үйлдлийг олон удаа давтан үйлдснийг Би энэ хүнийг танихгүйхийсэн хууль бус гэх үйлдлийг баримтайгаар л сонгож байлоо
zochin · 2017/07/30
Battulga gedeg hunii zugees bus Mongol ulsiin neriin omnoos yrij baigaagaa oilgodog ch boloosoi.
bat · 2017/07/30
demii heruul bicheegui baina daa hoer hurshtuiguu adil tentsuu bodlogo barihgui bol bid suirene shuu bid hurshtuiguu uls tur ediin zasgiin hamtiin ajillagaagaa shine shatand gargah estoi shuu bidend uur zam baihgui
Зочин · 2017/07/30
Элчингүүд гэж мөнгө өгсөн шагналдаа гадаадад амарч байгаа улс. Юун дипломат ажлын мэдлэг. С Баяр гээд л боовны донтой нөхөр. Эргүүлж татна гэхээр МАН хамгаалаад л
Зочин · 2017/07/28
end neeh notstoi zuil alga l bna sh tee
тогтох · 2017/07/28
Хэрүүл бичиж байхаар цар ихтэй бодлогын чанартай мэдээлэл байвал сайхансан
зочин · 2017/07/24
хэл мэдэхгүй хэрүүл мэдэх хэдэн сэтгүүлчид яанадаа яана
Дорж · 2017/07/24
Яг үнэн. Шал дэмий хов жив гаргаж байснаас ийм эгзэгтэй юмыг манай телевизынхэн олоод цаг алдалгүй нэвтрүүлж байгаач .
faaaa · 2017/07/24
aaaa