Ерөнхийлөгч өр тэглэх амлалтаа биелүүлж чадах уу?
2017/07/25
-Хэрвээ Х.Баттулга иргэдийн өрийг дарлаа гэхэд Монгол Улс 6-хан сар тэснэ гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ард олон хийгээд АН-ын нөхдүүдэд удаа дараа мэдэгдэж байсан удаатай-
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 3 сая иргэнийхээ өрийг нэг удаа тэглэж өгнө хэмээн амлаж олон хүний саналыг өөртөө авснаар ийнхүү төрийн тэргүүний сэнтийд заларсан. Угтаа бол өдрийн хоолоо арай ядан залгуулж буй ард түмэн Ерөнхийлөгчийг өрнөөс нь салгана гэж итгэсний үр дүнд түүнийг сонгож саналаа өгсөн хэрэг. Тэгвэл шинэхэн Ерөнхийлөгчийг ажлаа аваад нэг сар ч болоогүй байхад ард олон түүнээс өр тэглэхийг шаардаж амлалтаа биелүүл гэж шахаж эхэллээ.
Тодруулбал, өчигдөр “Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөнөөс МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад амлалтыг нь ийнхүү сануулж шаардлага хүргүүлж байгаа талаараа олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Тэд хэлэхэдээ “Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад даалгавар өгөхдөө цалингийн, малчны, тэтгэврийн, сургалтын зээлийг чөлөөлөх ёстой. Одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг “Эрдэнэс тавантолгой” компанийн ногдол ашгаар төлөх бүрэн боломжтой гэж өөрсдөө гаргалгаа гаргасан байсан. Нийт 5.8 их наяд төгрөгийн зээлийг чөлөөлөх боломж байна гэсэн. Ийм учраас бид энэ амлалтаа биелүүлэх ёстой” гэсэн шаардлагыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд мөн тавьж байна гэлээ”. Ямартай ч одоогоор тус хөдөлгөөнд 30 гаруй иргэн нэгдээд байгаа бөгөөд цаашид ч амлалтыг ажил хэрэг болгох чиглэлд тууштай тэмцэх зорилгоор иргэдийг олноор оролцохыг уриалж байв. Мэдээж өнөөдөр АН-ын энэхүү худал хуурмаг, сонгогчдын итгэлийг олж авахын тулд поп амлалт өгч эрх мэдлийг гартаа оруулсан нь АН төдийгүй Ерөнхийлөгчийг хүртэл ацан шалаанд оруулж буй хэрэг.
Хэрвээ Х.Баттулга тус өрийг дарлаа гэхэд Монгол Улс 6-хан сар тэснэ гэдгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ард олон хийгээд АН-ын нөхдүүдэд удаа дараа мэдэгдэж байсан удаатай. Тухайлбал, тэрбээр “АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтанд авбал иргэд зээлээ төлөхгүй ХАРЗНАХ сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно. Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно. Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. (зээл нь 5.6 их наяд бол өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарах!!!) За дээрээс нь яг энэ үеэр ОУВСангийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжиих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ. Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана” хэмээн анхааруулж байсан ч АН болон Ерөнхийлөгчийн зүгээс хүлээж авалгүй өр төлөх боломж, гаргалгаа байгаа мэтээр олон нийтэд хэлж байсан нь өнөөдрийн энэхүү үйл явдал. Ямартай ч иргэд Х.Баттулгад хандан өдөр хоног өнгөрөх тусам өрийн хүү нэмэгдсээр байгааг танд итгэж саналаа өгсөн Монголын нийт ард түмний өмнөөс сануулъя. Тогтсон хугацаанд хариу өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол бид хууран мэхэлсэн нам, худал амласан тантай хатуу хариуцлага тооцохоор тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг анхааруулья гэж хэлсэн нь эрхгүй нэгийг бодогдуулах биз ээ.. Товчхондоо бол тэрбээр өдгөө олон нийтийг хүлээлтийн байдалд оруулж замбараагүй байдал бий болгох нөхцөл байдлыг үүсгэж эхэллээ.
Х.Маргад
www.erennews.mn
zochin98 · 2017/07/28
ipotekiin zeeliin huug buuruulach ee
А · 2017/07/26
Ерөнхийлөгч минь, Засгийн газар, УИХ-ын гишүүд минь энэ дааж давахад хэцүү амлалт өгч байхаар гадаад орны жишгээр зээлийн хүүг жилийн 8% болгоход л бүх хүний нуруунаас маш өр зээлийг хөнгөлөөд өгнө шүү дээ. зээлийн хүүнд л ард түмэн бид нар чинь даруулаад дарлуулаад байгаа шүү дээ. зээлийн хүүг л нэгдсэн бодлогоор бууруулаад өгөөч.
Зочин · 2017/07/26
Зээлийн хүүг бууруулаж Авч байгаа зээлээс нь илүү их барьцаа шаарддагын болуулмаар байна
хүн хүн · 2017/07/26
Иргэний авсан хувийн зээлийг төр төлдөг ёс хаа байна Зээл аваагүй шудраг иргэд яаах болож байна , Энэ асуудал шудраг ёсонд нийцэхгүй Иргэний хувийн өрийг төлөх болоцоо өнөөдөр Монгол улсад байгаа юм уу Эрх хүүхэд гэрээ шатаадаг шиг юм болно Гадаад өрөөн төлөх гэж иргэдээс хандав авч байгаа шүү дээ Харин болцоо гарвал Малчины зээл Сургалтын зээлийн хүүг зогсоож болох юм Тэтгэврийн зээлийн 1удаа тэглэж болох юм Үндсэн хууль Газрын баялаг ард түмний өмч гэж баталгаажуулсан Уурхай болгоноос иргэд өөрийн хувийг авдаг байх хэрэгтэй
Зочин · 2017/07/26
АН-ы хулгайч дарга нар МАН-ы мангар энхболдын алдаан дээр их шоудаж байна. 60 тэрбумаас хэд дахин их мөнгө идсэн АСЕМ-ийн 600 тэрбумын хэрэг чингэс самуурай бондын гарамгайбаатар батбаяр нарын хөгжлийн банкны хэрэг батүүл казино баттулга нарын 400 ТҮЦ- шахсан 87 тэрбумын хэрэг гээд шалгуулах хэргүүд олон байна. гэтэл мангар энхболдын 60 тэрбумаар халхавч хийж өөрсдийн хар хэргүүдээ өнгөлөн далдалж байна.
Зочин · 2017/07/26
Зөв
t · 2017/07/25
Sanamsargui shaltgaanaar naidvrgui zeeldgch bolson bi.shudargaasaa bolood.enenese salah bolomj ug.nemj zeel avad umnuh zeelee tuluud ahiuhn zuruugeer ni yum hiimeer bn bi.tag gatsaad tavan jil bolj bn.
өрөө чи өөрөө төл.чадахгүй бол толгойгоо өг · 2017/07/25
баттулга зг-т үүрэг болго тэгээд дуусаа.ийм л хуультай. өр би төглөнө гэж ярихыг хэн сонссон юм ман зохиож гаргасан бишүү.хүний зээлийг төлж бдаг улс дэлхийд бий болгоод цагаачдаар улсаа дүүргэвээ. өрөө төлүүлнэ гэж зүүдлэдэг хүмүүст .. өг
зочин · 2017/07/25
ok
зочин · 2017/07/25
уг нь офшорын мөнгийг оруулаад ирвэл улсынхаа өрийг төлөх, ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмэх, хүүхдийн 20-ио өгөх зэрэгт хэрэгтэйсэн дэ
зочин · 2017/07/25
Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцаанаас ард түмэндээ тодорхой хувийг олгоод хүн бүр жил бүр ноогдол ашгаа хүртдэг бол айл өрхийн амьдралд их л тус нэмэр болох бол уу
Зочин · 2017/07/25
яагаад ерөнхийлөгч хэн нэгний тавьсан өрийг тэглэх ёстой юм бэ?
kkkk · 2017/07/25
bolomj bna hulgaichdiin mungiig tataj chadval talaar uriig teleed tal aar ulsdaa hurunguu oruul uilver barij ard irgedee ajiltai bolgoj bolno hulgaich nart aldagdal baihgui
Amaraa · 2017/07/25
Төмөр замыг 2 удаа, Таван Толгой мега төслийг 1 удаа гацааж улсаа асар их хохиролд оруулсан хүнд тэгээд хүмүүс итгээд сонгосон гэж бодохоор би одоо хүртэл нойр хүрэхгүй бас итгэж чадахгүй байгаашд нээрээ :p
Г.Батнасан · 2017/07/25
Юуны өмнө офшорчидын мөнгийг татах эхний алхам хийлээ, Төрийн албыг худалдсан 60 тэрбум гэх магадгүй 600 тэрбум ч болж мэдэх луйварын асуудалд анхаарч эхэллээ, цаашлаад уул уурхай, газрын наймаа, төрөөс хулгайлсан тэрбумтануудын асуудалруу орох нь дамжиггүй энэ бүхэн ард түмнийг их өрөнд оруулхад хүргэсэн. Тэгэхээр эдгээр асуудалд анхаарч байгаа нь Монголыг өрнөөс салгах алхамууд биш гэж үү? Харин тэр "өргүй монгол" гээчийн 30 гаран нөхөд чинь МАН-аар буюу бас л ард олноор угжуулаад байгаа юм биш үү? Би ч гэсэн өр зээлтэй гэхдээ түүнийгээ би өөр хэн нэгнээр төлүүлэхгүй харин өрөө төлөх бололцоо олгож өгөхийг л хүснэ. Харин Монгол хүн бүрт ногдож сэтгэл зовоож буй их өрнөөс л салгаж өгөхийг ерөнхийлөгчөөс хүснэ ч шаардана ч
зочин иргэн · 2017/07/25
Ямар нь амлалтаа биелүүлж байсан юм бэ татвар нэмж байхад дуугарахгүй байж одоо гэнэт сэрэвүү жирийн иргэдийн үг биш л байна даа ялагдсан хүний аргаа барсан арчаагүй араншин цухуйж байх шив дээ МАН амлалтаасаа ухарч чаддаг шүү дээ шившигээ дэлгээд л Энхболдоо гэж ийм л хүн юм байна
зочин · 2017/07/25
Монгол улсын төлөө зээл авсан юм уу дэндүү тэнэг зүйл бичих үюм даа гэхдээ энгийн иргэд биш байна МАН МАХНЫН үнэр гараад байна бөгс долоогчидоо баасны үнэр сайхан уу ирээдүй гэж мэдэхүү сонсож байсан уу
irgen · 2017/07/25
amlaagui ee
irgen · 2017/07/25
tegveriin zeel , zarim surgaltiin tolboriin hyndreltei hyyhe dzaluus gehees bish,,,shuud ch tolno gej heleegui guivuulahaa bolioch ,,,,harin ter het ondor hyy zereg asuudliig yanzlah heregtei, mongold er ni dendyy ondor hyy bankuud hiimleer hiigeed baina, delhiin ali ch ulsad iim ondor hyy baihaa bolison
Зочин · 2017/07/25
Өр тавьсан бол зээлээ өөрснөө төлж сур!!!Баттулгыг барьц алдуулах гэж байгаа бол эхлээд Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн МАН-аас амлалтыг нь асууж лавла!!!!!!
Ганбаатар · 2017/07/25
Эрдэнэ дарга гаргалгаа олсон болоод ингэж хэлсэн байх би энэ Эрдэнэ даргад итгэж байна энэ хүн нэг арга олсон байх тэгээд өөрийнхөө намын хүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлж байж ард түмэндээ худлаа хэлэхгүй байлгүй Хошгируулсан бол харин ард түмэн тэнэг биш гэдгийг мэдэх байлгүй дээ
zocnin · 2017/07/25
ман ийн явуулга байна Энхболд ялагдаад бичүүлж байгаа байх ийт амархан өр тэглэнэ гэж юу байх ер нь ард түмэн эх орноо бодож харин обшортнуудиийн төнгийг тах хэрэгтэй
Ангараг · 2017/07/25
нэгэнт л тэгж амалж байж гарч ирсэн юм чинь амлалтаа биелүүлэх байлгүй лав л манай байгууллагын 80 гаран хүний 72 хүн нь цалингийн зээлтэй бид өр чөлөөлнө гэхээр нь Х.Баттулгад саналаа өгсөн одоо өр чөлөөлөхийг тэсэн ядан хүлээж байна
иргэн · 2017/07/25
Ерөнхийлөгч юу ч амлаагүй шдээ ингэж тэнэгтэх хэрэг байгаа юм уу