Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу?
2017/07/25
MAH дотор Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг унагасан буруутныг хайх “аян” үргэлжилсээр байгаа. Яг өнөөдрийн байдлаар намаа ялагдуулсан эзнийг олж тогтоох “Деррик”-ээр Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар ажиллаж байна.
Тэрээр “...МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь 60 тэрбумын бичлэгээс болоогүй. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хариуцлага алдсанаас болсон” гэж мэдэгдсэн. Улмаар өчигдөр намынхаа төв байрны үүдэнд суулт зарласан. Гэтэл суултад оролцож байгаа бусад гишүүд нь болохоор 60 тэрбумын эсрэг сууж байна гэж байгаа юм.
Нийслэлийн МАН-ын дэд дарга М.Ганбаатар явсаар Д.Амарбаясгалан биш 60 тэрбумын бичлэг л намыг нь ялагдуулсан байна гэж үзсэн бололтой юм. Ийм л явдал болж байна.
Гэхдээ М.Ганбаатар гэнэт гарч ирж мэдэгдэл хийхдээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан огцрох ёстой гэж байсан. Тэрээр генсек Д. Амарбаясгаланг 60 тэрбумын бичлэгийг алдчихлаа гэж хэлэх гээд байв уу. Аль эсвэл энэ бичлэгийг булзааруулан дарж чадсангүй гэх гээд байна уу. Юутай ч генсек рүүгээ тун шулуухан дайрч эхэлсэн.
Эх сурвалжуудын мэдээлэл, баримт сэлтээс харахад, МАН-ын Сонгуулийн штабыг С.Баяр удирдсан байдаг. Харин Сонгуулийн штабын дэд даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, менежерээр нь намын генсек Д.Амарбаясгалан ажиллажээ. Хариуцлага ярих гэвэл Элчин сайд С.Баяр, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар эхлээд албан тушаалаасаа буух хэрэгтэй болж байгаа юм.
Түүнчлэн нэгэн хачирхалтай явдал болоод байгаа, энэ намд. 60 тэрбумын бичлэгийн гол “дүр”-үүдийн нэг нь МАН-ын дарга М.Энхболд өөрөө байдаг. Гэтэл хойд талын хар овоохой болсон өнөөх Ц.Сандуй л яригдахаас М.Энхболдын тухай дурсаж байгаа хүн алга. М.Энхболд даргын яриа тэр бичлэгт гардаг уу, гардаг. Ийм байтал намынхаа ялагдлын буруутныг түүнийг тойроод л хайгаад байгаа нь асар хачирхалтай хэрэг.
Түүнчлэн алдарт Концессын гэрээнүүдийг нууцаар хийсэн, долоон төрлийн татвар нэмсэн гээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газрын энэ ялагдалд оруулсан хувь нэмэр тун чиг их юм.
Энэ мэтчилэн МАН-ын ялагдлын шалтгаан, үндэс суурь зөндөө л байгаа харагдана.
Яг үнэндээ МАН энэ хүнд байдлаас гарах ганц л гарц бий. Тэр нь МАН-ын дарга, генсек, Удирдах зөвлөл, бас Засгийн газар тэр чигээрээ огцрох ёстой. Эс тэгвээс энэ нам эргэж эвлэхгүйгээр задрах нөхцөл хэдийнээ үүссэнийг судлаачид ажиглагчид хэлж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2017/07/26
Za bitgii demiireed bai ajlaa hiilde ta nariig ingej novshirch baihiig uvul ytaa zyd 3 hveehgvi za
Иргэн · 2017/07/26
Миний бодол бол ...
зочин · 2017/07/25
Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь дээр, өөр ямар ч гарцгүй.
irgen · 2017/07/25
Ene nam namiinhaa toloo yuch hiihees buzahgui , uls ard tymnii toloo yuch hiihgui baina, yamduud ni ard irgediig ih chiregdyylj baigaag medej baigaa um yuch baihgui,,,,,,,huuli zuin yam ni huulia meddeggui, businesiin orchingooch oilgodoggui hymyyseer dyyren, ard tymnii ajild ih sadaa bolj baina,,,,,,,,,,
irgen · 2017/07/25
Huuli zuin yam gej ajlaa meddeggui hamaatan sadnaar dyyren irgediin ajild sadaa ih bolj baina, yanz byriin shaltgaanaar zovshoorol ogohgui gesen shiidver ih gargaj baigaa, ene yamiig ajilaa her hiij baigaag shalgah heregtei baina
zochin · 2017/07/25
ok
zochin · 2017/07/25
МАН амлалтаа биелүүлэхгүй бол 20 оны сонгуульд мөн л ялагдана
ЗОЧИН · 2017/07/25
ТАТВАР НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН ЯАГААД ГЭВЭЛ НЭМЛЭЭ ГЭЭД МӨНГИЙН ЛУЙВАРЧДЫН ХАРМААНД Л ОРНО Ш ДЭЭ
ЗОЧИН · 2017/07/25
ТА НЭМЭХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН ЯАГААД ГЭВЭЛ НЭМЛЭЭ ГЭЭД МӨНГИЙН ЛУЙВАРЧДЫН ХАРМААНД Л ОРНО Ш ДЭЭ
zochin · 2017/07/25
Нийслэлийн удирдлагуудад бас хариуцлага тооцох хэрэгтэй их муу ажиллаж байгаа контейнер ачсан машин хүртэл нэг гэр бүлийг яав даа замын цагдаа нар яагаад бэхлэгээ энэ тэр хийгээгүй тийм машиныг хөдөлгөөнд оролцуулдаг юм бэ хариуцлага гэж байна у
Зочин · 2017/07/25
МАН-ын ялагдалд ЗГ буруутай хариуцлага тооцож бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой амлалтандаа байхгүй юмыг нэг нэмээд л эсвэл шийдвэрээ өөрчлөөд нэг хасаад л байсан учир нь олдохгүй байсийн
Г.Батнасан · 2017/07/25
НАМ-аа аврах эцсийн найдвар үнэхээр хэн нэгнийг, хэд гурвыг биш даруйхан бүгдийг огцоруулах. Огт шинээр эхлээд үзвэл бас ч гэж лай ч байна, зай ч байна даа.
зочин · 2017/07/25
Хуулийн сайд, дэд сайд 2 нь ч муухай гэмт хэрэг хийсэн дээ
зочин · 2017/07/25
бүрэн бүрэлдэхүүнээрэй дээр нь Ц.Сандуй хот дарга Батболд нь ажилын садаа болсон орлогч нар аваад зайлаа ч
zochin · 2017/07/25
MAN ARD TVMENEE HUURDAG HULHIDDAG AMALSANAASAA BUTSDAG MUU NAM
Иргэн · 2017/07/25
Энхболд зайлсан үед нам шинэчлэгдэнэ
zochin · 2017/07/25
ene bol erduu engiin asuudal hunii tolgoi ergeed samuurah yum yuch bhgui mash engiin nam dotor yumarch ardchilal alga hedhen hunii bolon huv hunii Stalinch noyorholtoi mun saynii songuuld mash buruu hunee songuuld oroltsuulsnaas buh yum bolson ene n tsaashid namiin ner hud bolon daraa daraachiin songuuld yalagdal huleehed hurgeh mash hortoi uil yavdal bolloo gej bodoj baina
Зочин · 2017/07/25
Энэ нам хэзээ ч шинэчлэгдэхгүй. Энэ намд дандаа луйварчид төрийн наймаачид, төрөөр дамжиж баяжигсад, баяжихыг мөрөөдөгсөд элсдэг. Энэ нам хэзээ ч Монголыг хөгжүүлэхгүй харин ч Монголд гай болох нам учраас энэ намыг тарааж удирдах албан тушаалтангуудыг нь бүгдийг 5иас 20 жилээр улс төрийн албан тушаал хашихыг нь хориглох ёстой.