Хоёр газар эхнэртэй байх зүгээр үү
2017/07/28
Манай нөхөр уурхайд ажилладаг юмаа. Хэдэн 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Сүүлийн 4 жил яг ийм л байдлаар ажилласан. Би ч өрх толгойлсон эх шиг асуудлуудыг ганцаараа шийдээд сурчихаж. Нөхөртэй харьцаа анхных шиг байхаа больсон. Угаасаа бие холдохоор сэтгэл холддог гэж үнэн бололтой юм.
Нөхөр маань уурхай дээр ажилладаг хүүхэнтэй бараг л эхнэр нөхөр шиг байдаг юм байна. Тэрийг нь ажлынх нь хүн надад хэллээ. Ажлынх нь групп дээрх маазраа, хамт авахуулсан зураг гээд олон зүйл үзүүлсэн. Ажлынхан нь ч тэр хүүхэн нь манай хүний эхнэр шиг л тэнд байдаг гэсэн утгатай юм бичсэн байна лээ. Сүүлийн 2 жил гаран ингэж тэлээ хурга шиг явж байгаа юм байна лээ.
Нөхөр гэхдээ өнгөрсөн хугацаанд надад юу ч мэдэгдээгүй. Цаадахдаа хэр сайн гэдгийг ч би мэдэхгүй байна. Нөхөртэйгөө энэ талаар ярилцахаас ч дургүй хүрээд байна. Гомдоод байгаа болохоор тэр байх.
Тэр хүүхнээс илүү нь би хоёр хүүхдийг нь төрүүлсэн. Байрны зээлээ хамт төлөлцөж, гэрлэлтийн баталгаатай болохоор л надаас салахгүй байгаа бололтой.
Энийг нь мэдэхгүй царайлаад өнгөрөх үү? Ярилцсан нь дээр үү? Facebook-ийг нь ухаад үзэх үү? Утас юм хумыг нь сэмээрхэн үздэг юм бил үү?
Зочин · 2017/07/29
medeegui yum shig l bsan deer ter hun teneg l bish yum bol chamaas salahgui
Зочин · 2017/07/29
Хэрэв бүх олсноо цаад руугаа зөөгөөд байвал үнэхээр санаа нь эргэсэн байна. Хамт байрныхаа зээлээ төлөлцөөд, 2 хүүхдээ гээд байвал байдлыг харзнаад л байж байх нь зөв гэж бодож байна. Түрүүлж ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Чамайг яаж ч байсан явахдаа хүрвэл нөхөр чинь өөрөө л яваад өгнө. Тэвчээртэй, хүлээцтэй байсан нь аль ч тохиолдолд хожно шүү.
... · 2017/07/28
...
er hun · 2017/07/28
er hun ehner, huuhdee hayaj yavaya gesen bodol bdaggui l yum daa. emegteichuud l oorsdoo gvij yavah yum uu salaya bariya geed ehledeg bhgui yu. ter huuhen bol tur zuuriin l bgaa. facebook, yum uu gar utasiig n shalgaad demii dee. tegeh tusam er hun chin durgui bolno. medeegui yum shig l baij bhgui yu daa. ur huuhed bolon chamd hairtai heveeree bgaa. tegj bgaad ter huuhneesee uidna shuu dee.
z · 2017/07/28
zavaan har huur ve.alval taarna naadhaa.zugeer yavj chadahgui altsaganaad saltaa saamaa delgeed yavj bdag yamar zavaan er ve.uurt ni uzuul ene sanaliig