Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо
2017/07/28
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь
1981 - 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш
1990 - 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга
1992 - 1994 онд "Энэ өдөр" ББХК-ий захирал
1994 - 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998 - 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
1999 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
1999 - 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2000 - 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга
2001 - 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд
2008 - 2014 онд Ардчилсан намын дарга
2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
2012 - 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.
zochin · 2017/08/05
juivarchidiig tsugluulaad hudlaa uuriiguu surtchilj showdsan hudalch hulgaich huuran mehlegch munguur hudlaa amlaltaar garsan archaagui erunhiilugchiig ogtsruulah ergulen tatah heregtei.Ochij ochij ene muuhai hudlaa ineesen luivarchin baihdaa yahav dee.ARDCHILSAN nam sunujee.
кк кк кк · 2017/08/03
Энэ ч дээ холион бантан МАН шиг буруу сонголт л хийхгүй байхыг хүсье.
Tyhooi · 2017/07/31
Хууль гууль болжээ АТГ ашиг сонирхолын зөрчилтэй гэж дүгнэлт гаргасан байна ингэхэд шоронгоос зугатаасан нөхөд цуглаад байгаа юм биш үү
VVL · 2017/07/28
ХӨӨХХИЙ